Монголд дахин нэг шинэ төрлийн мэс заслыг амжилттай нэвтрүүлжээ.
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Гар, сарвууны мэс заслын тасгийн эмч нар Монголд дахин нэг шинэ төрлийн мэс заслыг амжилттай нэвтрүүлжээ.
Тодруулбал, тохойн үе, атгаал ясны дутмагшлыг хиймэл үеэр солих хагалгааг хийдэг болсон байна. Уг мэс засал нь авто ослын дараах атгаалын чөмөгт ясны доод хэсэг бяцарч, үйрмэг мэт болон хугарч, эргэн сэргэшгүй болж дутмагшил үүссэн ясыг орлуулах, үеийг орлуулсан, нийлмэл тохойн хиймэл үе бүхий имплантыг суурилуулан гарын хөдөлгөөнийг бүрэн сэргээх мэс засал эмчилгээ ажээ.
Хагалгаа хийлгэсэн иргэний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж эхэлжээ. Мэс заслын багийн бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Гар, сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид болон их эмч Ж.Баярмагнай, Т.Баян-Өлзий, Ц.Санжаасүрэн, мэдээгүйжүүлгийн эмч Г.Ариунболд, сувилагч Т.Гантулга, Б.Базаррагчаа, Г.Ганцэцэг нар багтсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.