УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө энэ сард аудитын байгууллагад хүргүүлнэ

УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч  мөрийн хөтөлбөрөө энэ сард аудитын байгууллагад хүргүүлнэ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигчид аудитын байгууллагад энэ сарын 25-ны өдрөөс өмнө мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ.

Нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрийнхөө эхийг хэвлэмэл байдлаар 3 хувийг дугтуйнд хийж битүүмжлэлтэйгээр авч очих ба мөн цахим хэлбэрээр хүргүүлэх юм. Биечлэн очих боломжгүй тохиолдолд мөрийн хөтөлбөрийн хуудас бүрд гарын үсгээ зурж, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл хүчин төгөлдөр цахим лавлагааг хавсаргаж шуудангаар хүргүүлэх боломжтой.

Бие даан нэр дэвшигч нь аудитын байгууллагатай итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх, итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон бол тухай бүрд нь мэдэгдэх аж. Тухайн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дүгнэлт гаргуулахаар дахин хүргүүлнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив 2024-04-15

НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно 2024-04-15

Зээлээ бүрэн төлсөн иргэдийн мэдээллийг ХАР ЖАГСААЛТААС хасна 2024-04-17

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 2024-04-17

Эмийн бүрдэл, чанарын хяналтын асуудлаарх нотлох баримтыг шинжилнэ 2024-04-17

УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө энэ сард аудитын байгууллагад хүргүүлнэ 2024-04-17

Х.Нямбаатар: Алслагдсан гурван дүүрэг нийслэлийн дагуул хот байдлаар хөгжинө 2024-04-17

Ж.Чинбүрэн: Иргэдийн зүгээс ноцтой асуудлуудыг хэлсэн. 2024-04-17

Ж.Чинбүрэн: Эмийн лаборатори музей шиг байж болохгүй 2024-04-17

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хуулийн төслүүд өргөн мэдүүлэв 2024-04-17

Гадаадад байгаа иргэд 2024 оны 6-р сарын 20, 21, 22, 23-ны өдрийн аль нэгэнд саналаа өгнө. 2024-04-17