Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар мэдээлэл өгөв.
Төсөлд байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдал, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, улсын хил, онц чухал объектыг хамгаалахдаа онцгой гавьяа байгуулан амь насаа алдсан цэргийн алба хаагчийн гэр бүлд олгох нийгмийн хамгааллын дэмжлэгийг сайжруулахтай холбогдсон зохицуулалтыг тусгасан байна.
ТУХАЙЛБАЛ:
- Тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 м.кв-аас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгох, /Орон сууцны өртөг нь хөдөлмөрийн доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу өнөөгийн ханшаар 330 сая төгрөг байна/
- Хамгийн бага насны хүүхдийг нь 18 нас хүртэл хугацаанд тухайн цэргийн алба хаагчийн сарын үндсэн цалинг нь 100 хувь олгодог байхаар тусгажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.