Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-30-ны өдөр түр хаагдана

Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-30-ны өдөр түр хаагдана

Монгол, ОХУ-ын хилийн Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан авто замын таван боомт 2024 оны дөрөвдүгээр сарын 28, 29, 30-нд түр хаах хуваарьтай байна.

Мөн Боршоо боомт дөрөвдүгээр сарын 29, 30-нд хаагдана.

Харин агаарын болон Сүхбаатар төмөр замын боомт, Алтанбулаг, Эрээнцав авто замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана.

ОХУ-ын нийтээр тэмдэглэх буюу Хөдөлмөрчдийн баярын өдрүүд тохиож байгаа тул ийнхүү боомтуудыг түр хаана.

Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтуудыг түр хаахаар Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцсон байдаг гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов 2024-04-23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-нд албан ёсоор нээнэ 2024-04-23

Улаанбаатараас Төв Хятад руу анх удаа шууд нислэгтэй боллоо 2024-04-23

Л.Оюун-Эрдэнэ: Стратегийн ордыг хууль дамжуулж хулгайлдаг асуудал энэ төрөөр цэглэгдэх ёстой 2024-04-23

Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 2024-04-23

Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-30-ны өдөр түр хаагдана 2024-04-23

Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна 2024-04-24

Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай 2024-04-24

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 2024-04-24

“Эрдэнэс Тавантолгой” ХК ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг нээлттэй, ил тод болгосон 2024-04-24

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг албадан авчирлаа 2024-04-24