Өнөөдрийн 12 ордын зурхай.
Хонь: Хянуур өдөр. Өнөөдрийн ажил тань гаднын хүчин зүйлээс ихээхэн шалтгаалах болно. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбоотой ажил эрхэлдэг хүмүүст нэлээд хамаатай байна. Бүсгүйчүүдийн хувьд бусдын анхаарлын төвд байснаар эрх мэдэлтний нүдэнд өртөж энэ нь цаашлаад зорилгодоо хүрэхэд нэлээд тус дэм болох болно. Эрчүүд хэлэлцээр хийх, хуулийн зөвлөгөө авахад тохиромжтой.
Үхэр: Өмнө эхлүүлсэн ажил тань ашиг орлогоо өгнө. Танд дараа дараагийн ажлаа эхлүүлэхэд эрч хүч урам зоригийг бэлэглэж чадна. Ажил хэрэг амжилттай болж мэргэжлийн хүрээнд ахиж дэвших боломж тохионо. Хамтрагчаа үнэлж дүгнэх өдөр ирнэ. Та зөвхөн өнгөн талыг харж асуудалд хандахын бол ямар ч үр дүнгүй байх болно. Бүх зүйлд шударга хандаж олон хүний санаа бодолтой нийцүүлэх хэрэгтэй.
Хамтатгах: Баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчид, уран бүтээлчдэд маш таатай. Тэдний онгод тэнгэр буув уу гэлтэй. Ашиг орлого олж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэх мэт таатай зүйлүүд ар араасаа хөвөрнө. Цочмог ууртай хүмүүс бухимдлаа барьж дийлээгүйгээсээ болж томоохон асуудалд хутгалдана. Сэтгэл санааны тайвшралыг өгөхийн тулд магадгүй эмчид хандаж болзошгүй. Хэт даамжирч, хүндрэх аюултайг анхаар.
Мэлхий: Хувийн амьдралд гаргаж болох чухал шийдвэрүүдийн нэг өнөөдөр танд тулгарах болно. Хэрэв та өөрийн шийдвэртээ баттай зогсож чадахгүй бол өөрийнхөө хамгийн итгэж найддаг хүнээсээ тусламж ав. Тэр танд туслахад үргэлж бэлэн байх болно. Мэргэжлийн салбартаа амжилт гаргахыг хүсэж байгаа бол оюун санаагаа цэгцэлж ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүл, шинэ санаа, шинэлэг төлөвлөгөө боловсруул.
Арслан: Энэ өдрийг бүтээлч, ажил хэрэгч, амжилттай байлгахын тулд та хамт олноороо зөвлөлдөж, хүчээ нэгтгэж хийвэл амжилт олно. Ажил хэргийн талбарт муу явуулга, хууран мэхлэлтэд өртөлгүй хянамгай байхыг анхааруулж байна. Аливаа таагүй асуудлаас үүдэн гарах үр дагавар нь тийм ч хөнгөн биш байна. Удирдлага тань таны хичээл зүтгэлийг тоохгүй өнгөрч чадахгүй.
Охин: Таныг чиглэсэн заавар зөвлөмж, анхааруулга өнөөдөр ирэх болно. Та зөрүүд, өөрийнхөөрөө зүтгэх гэсний хэрэггүй. Аль болох ирсэн бүгдийг өөртөө нааж, авч үлдэхийг хичээгээрэй. Уран бүтээлийн харилцаа холбоогоо зузаатгаж, шинэ эхлэл тавьж чадна. Мөнгө санхүүгийн хувьд тогтвортой, хуучин санаа зовсон асуудлууд ард үлдсэн байна. Ганц бие хүмүүс шинэ учрал хүлээх ба энэ нь удаан хугацаанд үргэлжлэх сайн харилцааны эхлэл болно.
Жинлүүр: Таны зөөлөн, энэрэнгүй байдал нь дүнсгэр, гунигтай төрх рүү аажмаар шилжинэ. Энэ нь хамтрагчтайгаа үүссэн үл ойлголцол, ажил хэргийн цаашдын явц зэрэгтээ санаа чилээснээс болж мэднэ. Тааруухан байгаа ажлынхаа ард хэрхэн гарах тухай бодол таныг эзэгнэх болно. Амьдралын гэрэл гэгээ, сайн сайхныг, сэтгэлийн тайвшралыг гэр бүлээсээ авч чадна. Танд нөхцөл байдлыг даван туулахын тулд сайн амралт хэрэгтэй.
Хилэнц: Олны яриа хэл, цуу яриа, худал хуурмаг таны чихийг бөглөж орхино. Та энэ өдөр ховсдуулсан юм уу гэлтэй үнэн бодит байдалдаа орж өгөхгүй хийсвэр, хиймэл ертөнцөд аялах, үүнээсээ болж эрсдэлтэй алхам хийхэд бэлэн байна. Агаар салхинд гарч тархиа сэргээж, утас, компьютероос өөрийгөө чөлөөл, тархиндаа амралт өгөхийг хичээ. Энэ нь цаашлаад таны эрүүл мэндэд учруулах хортой аюулаас сэргийлж чадна. Шинэ хүнтэй танилцах, бусдын ятгалгад автахгүй байхыг анхааруулж байна.
Нум: Зөрчилтэй өдөр. Ширүүн догшин зан характер гаргаж бусдын өмнө таагүй байдлаа харуулснаар та уур амьсгалыг орвонгоор нь өөрчилж орхино. Ойр дотнын хүмүүсийг санаа зовних эх үүсвэр нь та болж хувирна. Бүх асуудлыг өөрөө шийдэх гэж хичээлгүй ойрын хүмүүстэйгээ илэн далангүй ярилцаж, тайван замаар шийдэхийг хичээгээрэй. Санхүүгийн асуудал тань багахан хүндрэлтэй тулгарч найз нөхдийн тусламжтай зохицуулж чадна.
Матар: Өнөөдөр янаг амраг, хайр сэтгэлийн харилцаанд зөрчилдөөнтэй байдал үүснэ. Үүнээс болж сэтгэл санааны байдал хүндхэн гутранги байх болно. Зарим хүмүүсийн хувьд шинэ харилцаа эхлүүлж магадгүй. Хэрэв таныг гэнэтийн болзоонд уривал соёлтойгоор татгалз. Эрчүүд ихэнх цагаа ном уншиж өнгөрөөхийг хичээнэ. Оройд гэр бүлийн хүрээнд буюу цэвэр агаарт алхаж алжаалаа тайлахыг хичээгээрэй.
Хумх: Од гарагийн таатай нөлөөгөөр өнөөдөр эрүүл мэндийн байдал тань тун сайн байх болно. Өмнө өвдөж байсан эрхтэн сайжирч нааштай мэдээ дуулна. Хоол хүнсээ зохистой хэмжээнд эрүүл хүнсээр хангахыг эрхэмлэ. Өнөөдөр та нийтийн ажил, хурим найр, хурал цуглаан мэт томоохон ажлын ард амжилттай гарч чадна. Хайр дурлалд хэт хөнгөн сэтгэлээр хандах хэрэггүй.
Загас: Өнөөдөр та алдаа дутагдал гаргаж, хууран мэхлэгдэх магадлал өндөр байна. Анхаарал болгоомжлол, эрүүл ухаан санаа нь амьдралын хурц өнцгүүдийг тойрон гарахад тусална. Магадгүй ойр дотнын хүмүүсийн оролцоо бэрхшээлийг давж туулахад тусална. Аливаа болж буй таагүй зүйлийг сэтгэлдээ ойр бүү хүлээж ав. Бүх зүйлд бусадтай ярилцаж, бүтээлч шийдвэр гаргах нь ирээдүйд тань тустай. Хүүхдүүддээ анхаарал халамж тавьж тэдэнтэй аль болох их цагийг өнгөрүүлээрэй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.