АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа

АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Агаарын тээврийн либералчлал, Зам, тээврийн хөгжлийн яамны хямд тийз-хүртээмжтэй нислэг зорилтын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр /2024.04.25/ дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа.

Монгол Улс дэлхийд гарцтай байхад чухал үүрэгтэй Open Sky  буюу нээлттэй тэнгэрийн бодлого үр дүнгээ өгч байна.

Одоогоор тус онгоцоор Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэж, цаашид АНУ, Сингапур, Австрали руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Тус агаарын хөлөг нь хурдтай, алслалт сайтай тул тив алгассан холын зайн нислэгийг зогсолгүй шууд үйлдэх боломжтой. Дэлхийн зогсолтгүй шууд үйлддэг холын зайн 5 чиглэлийн нислэгийн 3-ыг тус агаарын хөлгөөр үйлддэг.

Аэродинамикийн технологийн дэвшил, илүү үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй агаарын хөлөг.

Нэг суудалд оногдох түлшний зарцуулалт В767-300 агаарын хөлгөөс 20 хувиар бага тул агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хийг мөн хэмжээгээр бууруулсан.

Дэвшилтэт технологи бүхий нисгэгчийн бүхээг, тоноглолуудтай.

Зорчигчийн тав тухын хувьд В787-9 агаарын хөлгийн цонх нь одоо ашиглаж байгаа бусад агаарын хөлгүүдийн цонхноос цэлгэр том тул зорчигчдод тав тухтай зэрэг олон давуу талтай хэмээн Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдрийн 12 ордын зурхай. 2024-04-25

Б.Энхбаяр: Хуулиас давсан журам бий болгож, хүний эрх зөрчиж байна. 2024-04-25

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирлээ 2024-04-25

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Парламентын дарга бараалхав 2024-04-25

УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа 2024-04-25

АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 2024-04-25

БНСУ-ын Кореа Их сургуультай ажиллах санамж бичиг үзэглэлээ 2024-04-25

ХҮЧТЭЙ ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРНА 2024-04-25

Иргэдийн нэрийн дансанд 2 хувиар хуримтлал үүсгэж эхэллээ 2024-04-25

Ким Ён Жү: Амар тайван нийгмийг бий болгох нийгмийн институц байгуулах зайлшгүй шаардлагатай байна 2024-04-25

Монгол Улсад зорчсон тайланд иргэдийн тоо 2 дахин нэмэгдсэн 2024-04-25