АНУ-ын эрдэмтэн БНХАУ-аас их хэмжээний санхүүжилт авч коронавирусийг бүтээж өгсөн хэргээр баривчлагджээ

АНУ-ын эрдэмтэн БНХАУ-аас их хэмжээний санхүүжилт авч коронавирусийг бүтээж өгсөн хэргээр баривчлагджээ

АНУ-д Бостон дахь Харвардын профессорын зүгээс Америкийн Хятад судлаач хоёр эрдэмтэн Хятадаас 1,5 сая доллар авсан төдийгүй сар бүр 170 мянган долларын амьдрах өртөг болон 50 мянган долларын цалин авч байгаад баригдсан гэж мэдэгдлээ. Түүний хэлж байгаагаар тэд ийм их хэмжээний мөнгө авсныхаа хариуд Хятадад Коронавирусийг бүтээж өгч Хятадын засгийн газарт тусалсан гэж буруутгаж байгаа юм гэж BBC агентлаг мэдээллээ

Өөрөөр хэлбэл Эрдэмтэн Ноён ЛиберийгХятадын засгийн газраас 1 сая гаруй долларын буцалтгүй тусламж хүлээн авсан гэж буруутгаж байгаа төдиийгүй уг хэрэг дээр ажиллаж байгаа Прокурорууд болон Бостоны их сургуулийн робот техник судлаач Яньцин Ей нар түүнийг Хятадын армид байсан гэдгээ нуун дарагдуулсан гэж мэдэгдлээ.

Түүнийг өөрийгөө оюутан гэж худал мэдүүлж , Ардын чөлөөлөх армийн албанд үргэлжлүүлэн ажиллаж байгаад АНУ-д нэлээд олон жил ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж үзэж байна.

Мөн түүний хамсаатан Хорт хавдар судлаач Заосонг Жэнг Бостон Логан олон улсын нисэх онгоцны буудал дээр цүнхэндээ 21 литрийн биологийн дээж авч яваад баривчлагджээ. Прокурорууд түүнийг судалгаагаа үргэлжлүүлэхээр Хятадад буцаж ирэхээр төлөвлөж байсан гэж мэдэгдэж байна.
Харвардын их сургуулийн судалгааны бүлгийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан ноён Либер АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, АНУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас 15 сая долларын буцалтгүй тусламж авсан нь шүүхийн баримтуудаар нотолжээ .
Эдгээр тэтгэлэг авагчдын гадаадын засгийн газар, байгууллагуудын санхүүгийн дэмжлэг зэрэг аливаа ашиг сонирхлын зөрчлийг ил болгох шаардлагатай гэж үзэж байна.

Либер гэх эрдэмтэн нь 2011 онд Харвардын их сургуульд мэдэгдэлгүйгээр БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хот дахь технологийн их сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байжээ. Тэрээр Ухань дахь Технологийн Их Сургууль дахь үүргээсээ хамааран ноён Либер сар бүр 50 мянган долларын цалин, 170,000 долларын амьдарах өртөгтэй ажилласан байна. . Мөн Уханы Технологийн Их Сургуульд эрдэм шинжилгээний лаборатори байгуулахын тулд 1.5 сая доллараас илүү мөнгө авсан бөгөөд хариуд нь тус их сургуульд ажиллаж, патент авах хүсэлт гаргаж байжээ.
Шүүх нэхэмжлэлийн үеэр эрдэмтэн Либер энэ мэдээллэээ тайлбарлаж чадаагүй чадаагүй бөгөөд мөрдөн байцаагч нартай хийсэн ярилцлагын үеэр УХань дахь технологийн их сургуультайгаа холбоотой гэж мэдүүлжээ. Тиймээс түүнийг Энэ их мөнгө авсныхаа хариуд БНХАУ-ын засгийн газарт Коронавирусийг бүтээж өгсөн гэж буруутгаж байна.

Эх Сурвалж BBC NEWS:ttps://www.bbc.com/news/amp/world-us-canada-51288854?__twitter_impression=true&fbclid=IwAR2jwVT-KYVz95_XE8bWLBhURDvYy4PEVs1uPyGIPEzaObntxgVOLKpGca4

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын урьдчилсан дүгнэлт гарлаа 2020-04-06

УИХ-ын дарга Г.Занданшатарын Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын чуулганыг нээж хэлсэн үг 2020-04-06

2020 ОНД ОРОЛЦОХ ГАДААД ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХУВААРЬ 2020-04-06

Төр мэдэлдээ буцаан авсан газартаа хөрөнгө оруулж "дархлаажуулах" нь буруу биш 2020-04-06

Монгол Улсын эдийн засаг, бизнест “COVID-19” хэрхэн нөлөөлөх нэгдсэн судалгааг гаргажээ 2020-04-06

АНУ-ын эрдэмтэн БНХАУ-аас их хэмжээний санхүүжилт авч коронавирусийг бүтээж өгсөн хэргээр баривчлагджээ 2020-04-06

Бeрлин хотын захиргаа амны хаалтыг зэвсэгт хүчний хамгаалалтайгаар тээвэрлэнэ 2020-04-06

Их Британи коронавирус тараасан БНХАУ-аас хүнийхээ амь,эдийн засгийн хохирлоо нэхэмжлэнэ 2020-04-06

Төвийн аймгуудын нутгаар ялимгүй цас орно 2020-04-07

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна. 2020-04-07

ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхны хувийн харилцаанд таатай 2020-04-07