Бeрлин хотын захиргаа амны хаалтыг зэвсэгт хүчний хамгаалалтайгаар тээвэрлэнэ

Бeрлин хотын захиргаа амны хаалтыг зэвсэгт хүчний хамгаалалтайгаар тээвэрлэнэ

Германы нийслэл Берлин хотын захиргаа коронавирусийн тахлын эсрэг тэмцэлд шаардлагатай байгаа амны хаалт, бусад хамгаалах хэрэгслийн тээвэрлэлтийг тус улсын зэвсэгт хүчнээр хамгаалуулах хүсэлт гаргажээ.

Өнгөрсөн долоо хоногт Берлин хотын цагдаагийн газарт зориулж захиалсан 200,000 амны хаалт замаасаа алдагдсан нь ийм санал гаргахад хүргэсэн байна.

АНУ-ын 3M компанийн Хятад дахь үйлдвэрт захиалсан амны хаалтууд Бангкокын нисэх буудлаас алдагдсан юм. Баасан гарагт Берлин хотын аюулаас хамгаалах албаны тэргүүн Андреас Гэйзел амны хаалтуудыг АНУ-ын тал булааж авсан гэж үзэж байгаагаа илэрхийлээд “Энэ бол орчин үеийн далайн дээрэмчний үйлдэл. Трансатлантын түнш орнуудын хооронд ийм зүйл байж болохгүй” гэж мэдэгдэж байв.

Дараа нь Берлин хотын захиргаанаас АНУ-ыг шууд буруутгахаас зайлсхийж, нууцлаг шалтгаанаар алдагдсан амны хаалтын мөрөөр шалгаж эхэлснээ зарласан юм.

Өнгөрсөн долоо хоногт Франц улсын эрх баригчид мөн Хятадад захиалсан амны хаалтыг нь Америкчууд замаас булаасан тухай гомдоллож байв.

Парис дахь АНУ-ын элчин сайд өөрийнх нь улсын засгийн газар ийм үйл ажиллагаанд оролцсон гэх мэдээллийг эрс няцаажээ.

Германы арми буюу Бундесвер өмнө нь улс дотроо эм, эмнэлгийн чухал ачаа тээвэрлэхэд хамгаалж оролцож байсан удаатай. Харин хилийн чанадад ийм зорилгоор ажиллаж байгаагүй юм. Хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ армийн бие бүрэлдэхүүн зэвсэггүй байх ёстой юм байна.

Тиймээс Бундесверийн удирдлага Берлин хотын хүсэлтэд “Эхлээд иргэний болон арилжааны тээвэрлэлтийн арга замыг судалж үзнэ үү. Дээрх боломжууд хаагдсан нөхцөлд л арми оролцох боломжтой” гэсэн хариу өгчээ.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Герман улсад амны хаалтыг коронавирусийн тархалтыг хязгаарлахад чухал ач холбогдолтой гэж үзэх болсон юм.

Тус улсын Роберт Кохын нэрэмжит хүрээлэн өмнө баримталж байсан бодлогоо өөрчлөн амны хаалтыг олон нийтийн газарт хэрэглэхийг германчуудад зөвлөж эхэлсэн байна.

Өмнө нь зөвхөн өвчтэй хүмүүс амны хаалт зүүх ёстой гэж тус хүрээлэн үзэж байжээ.

Эх сурвалж: Berliner Morgenpost

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-ын дарга Г.Занданшатарын Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын чуулганыг нээж хэлсэн үг 2020-04-06

2020 ОНД ОРОЛЦОХ ГАДААД ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХУВААРЬ 2020-04-06

Төр мэдэлдээ буцаан авсан газартаа хөрөнгө оруулж "дархлаажуулах" нь буруу биш 2020-04-06

Монгол Улсын эдийн засаг, бизнест “COVID-19” хэрхэн нөлөөлөх нэгдсэн судалгааг гаргажээ 2020-04-06

АНУ-ын эрдэмтэн БНХАУ-аас их хэмжээний санхүүжилт авч коронавирусийг бүтээж өгсөн хэргээр баривчлагджээ 2020-04-06

Бeрлин хотын захиргаа амны хаалтыг зэвсэгт хүчний хамгаалалтайгаар тээвэрлэнэ 2020-04-06

Их Британи коронавирус тараасан БНХАУ-аас хүнийхээ амь,эдийн засгийн хохирлоо нэхэмжлэнэ 2020-04-06

Төвийн аймгуудын нутгаар ялимгүй цас орно 2020-04-07

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна. 2020-04-07

ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхны хувийн харилцаанд таатай 2020-04-07

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ тус улсын Засгийн газар 2020 оны дөрөвдүгээр сарын 7-ноос онц байдал зарлалаа. 2020-04-07