Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын дагуу Элсэлтийн шалгалтын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-ний 09.00 цагт эхэлсэн. Өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусна.

Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэх ба eec.mn /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийхдээ дараах материалыг бэлтгэсэн байна.

Үүнд:

1. Иргэний үнэмлэх

2. Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

Жич: Дээрх шаардлага хангаагүй зураг оруулж бүртгүүлсэн тохиолдолд програмаас устгах ба та бүртгэлийн хугацаанд зургаа дахин шинэчилж оруулна уу!!! Бүртгэлийн хуудас зураггүй буюу шаардлага хангаагүй зурагтай хэвлэгдсэн тохиолдолд шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.

3. Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт, интернет банкны QPay үйлчилгээ

Элсэлтийн шалгалтын НЭГ хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

• Өргөдөл хүсэлт

• Эмчийн магадалгаа

• Сургуулийн тодорхойлолт байна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээлээ. 2024-04-25

Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээлээ. 2024-04-25

БНСУ-ын визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын танилцуулга 2024-04-26

Монгол Улс, ИБУИНХУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав 2024-04-26

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 2024-04-26

Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна 2024-04-26

Баян-Өлгий аймагт хаагдсан зам, давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 2024-04-26

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана 2024-04-26

Хүүхэд, залууст эх оронч үзэл, өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ 2024-04-26

ХЭҮК-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2024-04-27

2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийн хүсэлтийг хүлээн авч байна. 2024-04-27