Баян-Өлгий аймагт хаагдсан зам, давааг нээх ажиллагаа үргэлжилж байна

Баян-Өлгий аймагт хаагдсан зам, давааг нээх ажиллагаа үргэлжилж байна
Баян-Өлгий аймгийн  Сагсай сум, Цагаан-Асгат III багийн “Хар нуур” гэдэг газар их цас орсны улмаас Сагсай сумын 600, Улаанхус сумын 200 гаруй айл өрх цасанд боогдож, зам, даваа хаагдсан тухай дуудлага дөрөвдүгээр сарын 23-нд Онцгой байдлын байгууллагад ирсэн.
 
Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.
 
Нийт 13 км зам, даваа цасанд боогдсон бөгөөд өчигдрийн байдлаар зургаан км замыг чөлөөлсөн бөгөөд ажиллагаа үргэлжилж байна.
 
Цасны зузаан хоёр метр орчим, салхи шуургатай байгаа нь хүндрэл учруулж буй талаар эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн нутгаар цас үргэлжлэн орж байгаа тул иргэд, жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээлээ. 2024-04-25

БНСУ-ын визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын танилцуулга 2024-04-26

Монгол Улс, ИБУИНХУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав 2024-04-26

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 2024-04-26

Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна 2024-04-26

Баян-Өлгий аймагт хаагдсан зам, давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 2024-04-26

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана 2024-04-26

Хүүхэд, залууст эх оронч үзэл, өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ 2024-04-26

ХЭҮК-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2024-04-27

2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийн хүсэлтийг хүлээн авч байна. 2024-04-27

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ 2024-04-27