МУГТ Э.Содномпилжээ пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээнд түрүүлжээ

МУГТ Э.Содномпилжээ пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээнд түрүүлжээ

Тайландын Паттаяа хотод пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээн болж өндөрлөв.

Тэмцээнд 33 гаруй орны 157 орчим тамирчин (эрэгтэй 98, эмэгтэй 59) өрсөлджээ. Энэхүү тэмцээн нь 2024 онд Францын Парис хотноо болох паралимпын наадамд оролцох эрхийн оноо олгох сүүлийн хоёр тэмцээний нэг гэдгээрээ онцлогтой.

Тус тэмцээнд манай улсаас паралимпын наадмын алт хүрэл, дэлхийн гурван удаагийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцсон юм. Тэрбээр өчигдөр 107 кг-ын жинд өрсөлдөн алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 дахь ялалтаа байгууллаа 2024-05-09

Монгол банхар дэлхийд албан ёсны үүлдрээр бүртгүүлэхээр болжээ. 2024-05-09

Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо 2024-05-09

БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо 2024-05-09

Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх авто замыг хааж засварлана. 2024-05-09

МУГТ Э.Содномпилжээ пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээнд түрүүлжээ 2024-05-10

Мотоцикл, моторт дугуйгаар зөвшөөрөлгүй зорчвол хариуцлага хүлээлгэнэ 2024-05-10

БНСУ-д зорчих, виз мэдүүлэх нөхцөлийг хөнгөвчлөх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. 2024-05-10

БНСУ-д ажиллаж, амьдардаг иргэдийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулахыг хүсэв 2024-05-10

М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээв 2024-05-10

Бие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийв 2024-05-10