БНСУ-д зорчих, виз мэдүүлэх нөхцөлийг хөнгөвчлөх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад харилцааны яам хоорондын Консулын XI зөвлөлдөх уулзалт энэ сарын 9-нд Улаанбаатар хотноо боллоо.
Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, монгол, солонгос иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах болон монгол иргэдийн БНСУ-д зорчих, виз мэдүүлэх нөхцөлийг хөнгөвчлөх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд, Солонгосын талаас БНСУ-ын Гадаад харилцааны яамны Консулын харилцаа, аюулгүй байдлын газрын захирал Юүн Жү Сог нар тэргүүлж оролцов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.