12 ордын маргаашийн ерөнхий зурхай /2024.05.17/
Хонь: Аливаа ажилд эргэлзээ тээнэгэлзээгүй, шийдэмгий байж чадвал таны зоригтой алхам амжилтыг дагуулж мэднэ. Сэтгэл татах чадвар, романтик мэдрэмж өндөр байна. Хөнгөн хуумгай хандлага энэ өдрийн ажлыг тань баллаж мэдэх тул аливаа чухал асуудалд нухацтай хандаарай. Та өнөө орой цаг гарган сууж ирэх долоо хоногийн ажлын төлөвлөгөөгөө боловсруул. Тэгж чадвал таны хүссэнээс илүү үр дүн гарах болно.
Үхэр: Зөрчилтэй өдөр. Гэр бүлийн хүнтэйгээ муудалцах, сөрөг довтолгоонд орж болзошгүй. Энэ тохиолдолд хүлээцтэй, тэвчээртэй байж, буулт хийхгүй бол асуудал хурцдаж тогооноосоо халих болно. Энэ нь эцэстээ ганцаардал, нулимс л авчрах болно гэдгийг санаарай. Аль болох бусдын асуудалд оролцохгүй, өөрийнхөө л урдхыг хийж, тайван байдлаа хадгалаарай. Оройдоо маш сайн амрахыг зөвлөж байна.
Ихэр: Амжилттай өдөр. Ихрийнхний ажил төрлийн хувьд бүх зүйл таны толгой дээр бөөгнөрнө. Та олон хүнийг удирдан залах авьяасаа шавхах хэрэг гарч мэднэ. Байгаа нөхцөл байдалдаа дасан зохицож илүүд шунахгүй байхыг зөвлөж байна. Бүх зүйлд бүтээлч сэтгэлээр хандаж чадвал өнөөдрийн ажил тань төвөггүй, гарын аясаар бүтэх болно. Олон хүний хувьд таатай, бүхий л төлөвлөсөн ажлаа амжилттай дуусгаж чадна.
Мэлхий: Хүлээцтэй байх өдөр. Энэ өдөр урлагийн салбарт ажилладаг хүмүүсийг амжилт хүлээж байна. Уран бүтээлийн ажилд амжилттай цаг үе тохиож байна. Эд хөрөнгийн байдал дээшилнэ. Та ажил хэргийн хүрээгээ өөрчлөхүйц санал хүлээн авна. Зөвхөн зөн билигтээ бүү итгэ. Өөрийн бодол санаагаа эрүүл ухаанаар үнэлж найзуудын зөвлөгөөг дага. Өнөөдөр эцсийн шийдвэр гаргах хэрэггүйг од эрхэс зөвлөж байна.
Арслан: Таатай өдөр. Хол замд гарахгүй, аялал зугаалга төлөвлөхгүй байсан нь дээр. Эсрэг хүйсийн хүмүүстэй аядуу зөөлөн, уужим сэтгэл гарган харилцахыг одод зөвлөж байна. Шинэ санаа, ажлын шинэлэг нөхцөлийг бий болгох бодол төрсөн л бол дэвтрээ аван тэмдэглэл хий. Дараа дараагийн ажлаа үргэлжлүүлэн дэвтэртээ бичээрэй. Таны бүгдийг өөрчлөх, шинэчлэх гэсэн тэмүүлэл тань удахгүй биеллээ олно гэдэгт итгэж болно.
Охин: Хүнд өдөр. Хэт их ажлын ачаалал танд дарамт мэдрүүлнэ. Эсвэл гэнэт ирсэн мэдээнээс болж таны тайван тухтай байдал алга болно. Хийх үйлдлээ хөндлөнгийн хүний нүдээр харахыг оролд. Мэргэжлийн чиг хандлагаа яаран өөрчлөх нь алдаа байж болзошгүй. Хайрын сонирхолтой учрал тохиовол зугаатай байх бололтой. Ганцаар үдшийг өнгөрөөх хэрэггүй бололтой.
Жинлүүр: Азтай өдөр. Өнөөдөр та бүхий л зүйлийг өөр өнцгөөс харахыг хичээнэ. Энэ нь таны ертөнцийг үзэх үзэлд өөрчлөлт орсонтой холбоотой юм. Танд шинэ шинэ санаанууд хөвөрнө. Санхүүгийн хувьд таны бодож байгаагүй гэнэтийн орлого орж магадгүй. Энэ нь таны хичээл зүтгэлийн хариу үр дүн тул та баярлан хүлээн ав. Шинээр танилцах хүнээ сайтар таньж, мэд. Шууд бүхий л сэтгэлээ уудлах хэрэггүй.
Хилэнц: Азтай өдөр. Аливаа эхлүүлсэн бүхэн тань цэцэглэн дэлгэрч ашиг орлого авчирна гэдгийг одод танд амлаж байна. Хэрэв танд ямар нэгэн шинэ төсөл төлөвлөгөөг санал болговол шууд зөвшөөрөх хэрэгтэй. Ямар ч шинэ ажил хэргийг эхлэхэд таатай байна. Та өөрийн боломжийн хэрээр шинэ мэдээ мэдээлэл цуглуулах, шинийг сурч дадахад таатай байна.
Нум: Таатай өдөр. Өнөөдөр та олон зүйл рүү самгардах хэрэггүй чухал шаардлагатай зүйл дээрээ бүхий л анхаарлаа төвлөрүүлэн ажилла. Ингэсэн тохиолдолд ямар нэг асуудлыг төвөггүй шийдвэрлэж чадна. Таныг өнөөдөр гэнэтийн бэлэг эсвэл шинэ танил хүлээж байж магадгүй. Хувийн амьдралд тань бодитой өөрчлөлт гарна гэж одод танд хэлж байна.
Матар: Азтай өдөр. Та өнгөрсөн амьдралаа эргэцүүлж бодно. Үүнтэй зэрэгцээд ирээдүйгээ ч төлөвлөж чадна. Та амьдралдаа томоохон өөрчлөлт хийхийг хүснэ. Энэ нь гэр бүлийн хамтын мөрөөдөл төдийгүй та хань ижилтэйгээ энэ тухай ярилцаж өнөөдрөөс эхэлж чадна. Ойр дотнынхоо хүмүүст онцгой анхаарал тавих нь таны үүрэг тул та энэ өдөр ч бас орхигдуулж болохгүй.
Хумх: Тааламжтай өдөр. Гэр бүлийн болон ахуйн асуудлууд энэ өдрийг бүхэлд нь эзэгнэнэ. Өдрийн эхний хагасад та ганцаардмал мэт бүхий л зүйл таны толгой дээр овоорно. Харин хоёр дахь хагасад гэр бүл эв нэгдэлтэй хамтран бүгдийг хийж, төлөвлөж баяр баяслаар дүүрэн байх болно. Сэтгэл санааны байдал, амьдралын эрч хүч нэлээд дээгүүр байна. Эрчүүд гэр бүлийн үнэ цэнийг илүүтэй мэдэрнэ.
Загас: Хоёрдмол өдөр. Танд ирэх гаднын сөрөг нөлөө маш их байгаа тул өөрийн эрч хүч, энергийг хэрэггүй зүйлд зарцуулах хэрэггүй. Ажил төрлийн хувьд харилцаа тогтоох, гэрээ байгуулах тухайд яарах хэрэггүй. Ажлын бүтээмж өндөр байх ч шинээр эхлүүлэхээс татгалз. Одоогийн нөхцөл байдал тань хангалттай ачааллыг бий болгох болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.