Нийтийн тээврийг утасгүй интернэтээр тоноглоно.

Нийтийн тээврийг утасгүй интернэтээр тоноглоно.

Нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай, зорчих боломжийг нэмэх зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийг утасгүй интернэтээр тоноглоно.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас автобусанд суурилуулсан самбар, дэлгэц болон дотор, гадна орон зайг зар сурталчилгааны зориулалтаар түрээслэх түрээслэгчийг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг өнгөрсөн сарын 8-26-нд зохион байгуулахад “Лариско медиа групп” ХХК шалгарсан байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тус компанитай “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ” байгуулав.

Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудыг тусгай төхөөрөмжөөр тоноглож, нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэд өндөр хурдны интернэтэд үнэгүй холбогдох боломжтой болж байна. Мөн 6.00-22.00 цагийн хооронд 14 цагийн турш мэдээ, мэдээлэл, соён гэгээрүүлэх, соёлыг түгээх агуулга бүхий контентыг цаг алдалгүй бэлтгэн, зорчигчдын хэрэгцээнд нийцсэн тэнцвэртэй, бодит мэдээ мэдээллийг хүргэх юм.

“Лариско медиа групп” ХХК нь хувийн хэвшлийн, үндэсний медиа технологийн компани бөгөөд CNBC Mongolia брэндийн онцгой эрхийг эзэмшигч юм. Хамтын ажиллагааны хугацаанд “Лариско медиа групп” ХХК 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. CNBC-гийн олон улсын баг Лондон, Токио, Сингапур зэрэг дэлхийн томоохон хотуудын транзит медиа салбарт мөрдөгдөж буй жишиг стандартуудыг Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЭВЕРЕСТЭД СУРАГГҮЙ БОЛСОН УУЛЧДЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНД МОНГОЛ УУЛЧИД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА 2024-05-15

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. 2024-05-15

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2024-05-15

Монгол уулчдыг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ 2024-05-16

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-05-16

Нийтийн тээврийг утасгүй интернэтээр тоноглоно. 2024-05-16

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна 2024-05-16

СЕХ: Бие даан нэр дэвшигчид 801 хүний гарын үсгийг цахимаар цуглуулах боломжтой 2024-05-16

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа 2024-05-16

12 ордын маргаашийн ерөнхий зурхай /2024.05.17/ 2024-05-16

Аяллын визээ өөр зорилгоор ашигласан 25 гадаад иргэнийг өнөөдөр албадан гаргажээ. 2024-05-16