12 ордын маргаашийн ерөнхий зурхай /2024.05.18/

12 ордын маргаашийн ерөнхий зурхай /2024.05.18/

Хонь: Ивээн тэтгэгчид болон ажил хэргийн түншүүдийн дэмжлэг тусламжид хэт найдах нь өөрийн ажлыг эрсдэлд оруулсантай адил болох тул бүх зүйл дээр нэмэлт төлөвлөгөөтэй байхыг зөвлөж байна. Бизнес санхүүгийн асуудалд амжилт ололт арвинтай байх магадлал өндөр байна. Бүсгүйчүүд хайр сэтгэлийн холбоотой асуудалд амжилттай байна.

Үхэр: Завгүй өдөр. Хуучин дадсан арга барилаа өөрчлөх, шинийг эрэлхийлэх, нэвтрүүлэхэд тааламжтай байна. Бүх хугацаанд таны бодол, үйлдэл тань нийцтэй, олны таашаалыг хүртэж, бусдыг байлдан дагуулж чадна. Хамтрагчтайгаа илүү ойр дотно байж, ажил хэргээ урагшлуулах, ахиулах тал дээр төрөл бүрийн хөтөлбөр боловсруулж магадгүй.

Ихэр: Уйтгар төрүүлсэн өдөр. Эрүүл мэндийн асуудал үүсэж магадгүйг анхааруулж байна. Хоол хүнсэндээ өмнөхөөсөө илүү анхаарахыг зөвлөж байна. Таагүйгээр төгссөн аливаа харилцаа сэргэх магадлал өндөр бөгөөд уучлал, гэмшил, тунирхал дунд нэлээд цагаа өнгөрүүлнэ. Энэ өдөр танаас бардам сэтгэл, биеэ тоох явдал ор мөргүй алга болох болно.

Мэлхий: Таатай өдөр. Таны барьж авсан ажил тань хормын дотор бүтэмжтэй болж таныг өөрийг тань гайхшируулж магадгүй. Гараас гарч өгдөггүй зарим ажил нь юу болов гэмээр нүд ирмэхийн зуур бүтэх нь танд ихээхэн баяр баяслыг авчирна. Та өөрийн туулсан зам мөрөө эргэн нэг дүгнэж цэгнэхийг хүснэ. Бүх төрлийн харилцаанд эерэг таатай байна.

Арслан: Хянуур өдөр. Зарим нэг нь ажлаас өөр зүйл мэдэхгүй хэнхэглэх, өөртөө хэт их ачаалал үүрэх нь цаашлаад стресс ядаргааг бий болгож, эрүүл мэндийг хохироож мэднэ. Энэ нь ихэвчлэн дунджаас дээш насныханд илүүтэй мэдрэгдэнэ. Харин хэт яарах, дүгнэлтээ зөв хийж чадахгүй байх нь таныг буруу зүйл хийхэд ихээхэн нөлөөлж магадгүй. Цэвэр агаарт гарч зугаалах, идэвхтэй амрахад тохиромжтой.

Охин: Ээдрээтэй өдөр. Энэ ордны бүсгүйчүүдийн хөгжилтэй зан, хурц мэргэн үг хэллэг, авхаалжтай байдлаараа олны анхаарлын төвд орж чадах нь гарцаагүй. Гэвч та наргиан тоглоомоо хэтрүүлчихвэл эцэстээ шоглоом болж мэднэ. Харин эрчүүд өөрийн хүслээ боломжтойгоо харьцуулан үзэж ямар нэгэн шийдвэрт хүрэхийг зөвлөж байна.

Жинлүүр: Эрч хүчтэй өдөр. Шударга ёс, аюулгүй байдлынхаа төлөө тэмцэх, үзэл бодлоо илэрхийлж магадгүй. Таны итгэл үнэмшил, тууштай байдал тань ирээдүйн их үйлсийн эхлэлийг тавихад ихээхэн нөлөөлж магадгүй. Аливаа хар хүч, муу муухайгаас аль болох зайлсхийж байх хэрэгтэй. Өөрийгөө итгэлтэй, найдвартай хүмүүсээр хүрээлүүл.

Хилэнц: Ачаалалтай ажиллавал сэтгэл санаа тавгүй болно. Аливаа асуудлыг хүндээр бүү хүлээж ав. Таны гаднын нөлөөлөлд автах байдал их байх тул ужиг өвчин тань сэдрэх болно. Хэрэв гэнэт өвдвөл сэтгэлээр унах магадлалтай тул аль болох эерэг бай. Эрүүл мэнддээ сайтар анхаар. Харин хилэнцийнхний хайр дурлалын асуудал тийм ч муугүй байна.

Нум: Эерэг өдөр. Таны олсон орлого тань зарлагаасаа давж чадахгүй, харин ч хасах талдаа хэлбийх болно. Энэ нь таныг хэт үрэлгэн байдлаа засах, ашиггүй зардлаа, зайлшгүй бус худалдан авалт хийхгүй байх анхааруулгыг өгч байна. Санхүүгийн байдлаа тогтвортой байлгахыг хүсвэл дээрх бүгдгийг баримтлах хэрэгтэй. Таны үнэнч шударга зан, хүнлэг чанар тань аливаа сөрөг үр дагаврыг арилгахад тусална.

Матар: Завгүй өдөр. Таны өөрийнхөө хүчинд итгэх итгэл тань тасралтгүй нэмэгдэж, бүх зүйл болж бүтэх мэт итгэл найдвар төрнө. Зөн билэг дээд цэгтээ, та бусдын үгэнд бус өөрийн совингоор бүхнийг шийдвэрлэх гэж хичээнэ. Өмнө гаргасан алдаа дутагдал нь танд маш том сургамж болж байгаа бөгөөд түүнийгээ засаж залруулах бүхий л зүйлийг хийх болно.

Хумх: Амжилттай өдөр. Дотоод сэтгэлдээ сөрөг энергийг хэрхэвч нэвтрүүлж болохгүй. Тиймээс байж болох бүх арга хэмжээг авч бүхнийг хяналтдаа байлгаарай. Таны сэдсэн зарим ажил тань нөлөө бүхий хүний анхаарлыг ихээхэн татна. Энэ нь танд шинэ боломж болж, урам зоригийг нэмэх болно. Та хэдий зоригтой байна түүнийхээ хэрээр үр шимийг нь хүртэх болно.

Загас: Таатай өдөр. Ирэх долоо хоногийн ажлаа төлөвлөн өнөөдрөөр хийж гүйцээгүй ажлаа амжуул. Магадгүй хэн нэгэнтэй холбоо харилцаагаа сэргээж, дурсамж түүх хөврүүлж амжина. Өөрийн хүч бололцоогоо хэтрүүлэн үнэлэх хэрэггүй. Энэ нь магадгүй биеэ тоох, их зан гаргах эх үүсвэр болох болно. Гэхдээ зөвхөн хувь хүний ухамсраас үүдэх зүйл юм. Ахмад настнуудад таатай өдрүүдийн нэг юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.