Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар хална

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар хална

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.

2024 оны 5 сарын 21-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. 

Энэ сарын 21-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 22, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +16...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.