Улсын хэмжээнд байгаа төлбөр авах 32 цэгийг энэ онд бүрэн цахимжуулна.
Товчоод бэлнээр төлбөр хураах үед нэг тээврийн хэрэгсэл 17.4 секунд зарцуулдаг байсан бол одоо 1-2 секунтэд саадгүй нэвтэрч байна. Одоогоор хот тойрсон, төлбөр авах зургаан цэгийг бүрэн цахимжуулжээ. Үлдсэн 26 цэгийг энэ онд бүрэн цахим болгоно. Ердийн үед нийслэлээс орон нутгийн орох гарах хөдөлгөөнд өдөр тутам 18-20 мянган тээврийн хэрэгсэл оролцдог бол баяр ёслолын үеэр энэ тоо 5 дахин нэмэгдэж, 100 мянгад хүрдэг аж.
Эхний ээлжинд Улаанбаатар хотыг тойрсон товчоодыг бүрэн цахимжуулснаар иргэд орон нутгийн замд товчоод дээр саатахгүй зорчиж, хүнд суртал чирэгдэл арилсныг Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын Төлбөр авах үйл ажиллгааны хэлтсийн дарга Б.Энхбаатар тэмдэглэснийг ЗТХЯ мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.