Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээ эхэллээ

Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээ эхэллээ

Монгол Улс, БНСУ хоорондын Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээ өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Хэлэлцээг Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Чөлөөт худалдааны хэлэлцээрийн бодлогын асуудал хариуцсан дарга Рю Поб Мин нар нээж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, стратегийн түвшний түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд энэхүү хэлэлцээр нь чухал ач холбогдолтойг онцоллоо.

Эхний шатны хэлэлцээний үеэр гарсан үр дүн, ахиц дэвшилд тулгуурлан бараа, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт болон харилцан сонирхсон эдийн засгийн хамтын ажиллагааны гол салбаруудыг хамарсан сэдэв, асуудал тус бүрээр 2024 оны 5 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд гурван өдрүүдэд гурван өдрийн турш хэлэлцээ өрнүүлэх юм.

Хэлэлцээрийн зорилго нь худалдааны урсгалыг жигд, үр ашигтай явуулахын тулд тарифын болон тарифын бус саад бэрхшээлийг бууруулах, худалдааг хөнгөвчлөх, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх хоёр талын хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан ашигтай эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчид, иргэдэд шинэ боломжуудыг бий болгоход чиглэх юм.

Энэ удаагийн хэлэлцээнд Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон бусад холбогдох байгууллагуудын нийт 100 гаруй төлөөлөгчид оролцож байна гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагаас хаана 2024-05-20

Улсын хэмжээнд байгаа төлбөр авах 32 цэгийг энэ онд бүрэн цахимжуулна. 2024-05-20

Монголын модон барилдааны тамирчид Ази тивээс 15 медаль хүртлээ 2024-05-20

Сөүл хотын дарга өндөр ур чадварт хөрөнгө оруулах төлөвлөгөө хэрэгжүүлэхээр зарлалаа. 2024-05-21

УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн нэрсийг нам эвслүүд хуулийн хугацаанд багтаж тодрууллаа. 2024-05-21

Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээ эхэллээ 2024-05-21

ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ ДЭЭР НОЦТОЙ ОСОЛ ГАРЖЭЭ 2024-05-21

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав 2024-05-21

Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн анхааралд 2024-05-21

“Монгол-Швейцар 60 жил” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэрт гарлаа 2024-05-21

Гадаад улсад байгаа сонгогчид хэрхэн саналаа өгөх тухай 2024-05-21