БНСУ-ЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

БНСУ-ЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Бүгд Найрамдах Солонгос Улсын цагдаагийн газартай хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг 2022 онд байгуулсан билээ. 
Санамж бичгийн дагуу хоёр улсын цагдаагийн байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээлэл солилцох, 2 улсын иргэд, байгууллагын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах юм. 
Түүнчлэн Дэгү хотын цагдаагийн газрын дарга, дэд комиссар Юү Жэ Сон-оор ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй, 05 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд манай улсад ажиллах албан ёсны айлчлал хийж байна.
ЦЕГ-ын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, Call center буюу шуурхай удирдлагын нэгдсэн төвийн систем, техник, программ хангамжийн шийдлийг судалж, нэвтрүүлэх, туршлага судлах, залилан мэхлэх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна 2024-05-22

Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2024-05-22

Т.Доржханд: Гарын үсэг зураагүй гэдэг шалтгаанаар хэн нэгэн эрх мэдэлтэн хариуцлагаас мултардаг жишгийг одоо зогсооё !!! 2024-05-22

Автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө 2024-05-22

ХЗБХ: Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив 2024-05-22

БНСУ-ЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024-05-22

Гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдэд эх хэл, түүх соёлоо зааж буй сургалтын байгууллагыг төрөөс дэмжинэ 2024-05-23

Тавдугаар сарын 25-нд автомашингүй өдөр болно. 2024-05-23

Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэж байна 2024-05-23

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” Олон Улсын IX бага хурал болно 2024-05-23

“Чингис хаан” дэлхийн шилдэг 100 нисэх буудлын тоонд багтлаа 2024-05-23