Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэж байна

Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэж байна

Бурхны шашинтнуудын хамгийн чухал баяруудын нэг болох Весак буюу Бурхан багшийн Их дүйчэн өдрийг Билгийн тооллын дөрөв дэх сарын шинийн 15-ны өдөр дэлхийн буддистууд өргөн тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жил Бурхан багшийн Их дүйчэн өдөр тавдугаар сарын 23-нд тохиож байна. Их дүйчэн өдөр Шакьямуни Будда төрж, 35 насандаа бодь мөрийг олох буюу гэгээрэлд хүрч, 81 насандаа нирван дүрийг үзүүлсэн гэдэг.

Весак буюу Их дүйчэн өдрийг олон улсын өдөр болгон тэмдэглэх тухай санааг анх Шри Ланка улсын нийслэл Коломбо хотод 1998 оны арваннэгдүгээр сард болсон Олон улсын буддистуудын бага хурлын үеэр баталжээ. Нэг жилийн дараа буюу 1999 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей Их дүйчэн өдрийг тэмдэглэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, тогтоолыг 2000 оны хоёрдугаар сарын 8-нд баталж байв.

Тогтоол ёсоор Дэлхийн хамгийн эртний шашнуудын нэг болох Бурхны шашны хүн төрөлхтний оюун санааны хөгжилд 2.5 мянга гаруй жилийн турш оруулсаар ирсэн хувь нэмрийг үнэлэх зорилгоор Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэдэг.

Энэ өдөр Буддын сүм, хийдүүд цэцгэн чимэглэл, цаасан дэнлүүгээр чимдэг. Эдгээр нь Бурхан багшийн номлолтой хамт хорвоо ертөнцөд ирсэн гэгээрлийг бэлгэддэг байна. Энэ өдөр бурхны шашинтнууд зул, хүж асаан, сүм хийдүүдэд ном хурж, сүсэгтэн олонд Бурхан багш болон түүний шавь нарын түүхийг сурталчлан таниулдаг. Мөн найз нөхөд, ойр дотнынхондоо Бурхан багшийн амьдралын гоц үйл явдлыг дүрсэлсэн баярын мэндчилгээ илгээдэг байна. Зарим оронд Бодь модыг услах уламжлал тогтжээ. Баярын ширээний гол хоол бол кхир будаа.

Бурхан багшийн Их дүйчэн өдөр газар тариалангийн болон эх болсон зургаан зүйл, хамаг амьтанд хор хөнөөл учруулах аливаа үйлийг тэвчдэг.

Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнуудад цаасан дэнлүү хөөргөх уламжлал өргөнөөр дэлгэрчээ. Монгол Улсад энэхүү уламжлал 2008 онд анх удаа зохион байгуулсан.

Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнд 10 мянга гаруй сүсэгтэн олон цугларч, 3.5 мянга гаруй дэнлүүг тэнгэрт хөөргөжээ.

Бурхан багшийн Их дүйчэн өдрийг Монгол, Лаос, Мьянмар, Камбож, Малайз, Сингапур, Шри Ланка, Балба, Бангладеш, Энэтхэг, Бутан, Япон, БНСУ, БНХАУ-д өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө 2024-05-22

ХЗБХ: Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив 2024-05-22

БНСУ-ЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024-05-22

Гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдэд эх хэл, түүх соёлоо зааж буй сургалтын байгууллагыг төрөөс дэмжинэ 2024-05-23

Тавдугаар сарын 25-нд автомашингүй өдөр болно. 2024-05-23

Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэж байна 2024-05-23

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” Олон Улсын IX бага хурал болно 2024-05-23

“Чингис хаан” дэлхийн шилдэг 100 нисэх буудлын тоонд багтлаа 2024-05-23

Өнөөдөр улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно. 2024-05-23

Х Богд Монголынхоо ард түмэнд мэндчилгээ дэвшүүллээ 2024-05-24

12 ордын зурхайг танилцуулж байна. 2024.05.24. 2024-05-24