БНСУ, Хятад, Японы удирдагчид Сөүл хотноо дээд хэмжээний уулзалт хийнэ.

БНСУ, Хятад, Японы удирдагчид Сөүл хотноо дээд хэмжээний уулзалт хийнэ.

Өмнөд Солонгос, Хятад, Японы удирдагчид Сөүл хотноо ирэх даваа гарагт гурван талт дээд хэмжээний уулзалт хийнэ. Энэ нь сүүлийн дөрвөн жил хагасын хугацаанд хийж буй ийм түвшний анхны уулзалт болох юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газраас пүрэв гарагт мэдэгдсэнээр, Ерөнхийлөгч Юн Сог Ёль мөн ням гарагт Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нартай хоёр талын хэлэлцээ хийнэ.

Талуудын хэлэлцэх сэдвүүд нь эдийн засаг, иргэд хоорондын солилцоо, дижитал технологи, гамшгийн үеийн хамтын ажиллагаа зэрэг байх болно гэж Тамгын газраас мэдээлжээ. Түүнчлэн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд хамтарсан мэдэгдэл гаргах төлөвтэй байна.

Азийн гурван улс бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор 2008 оноос эхлэн жил бүр дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар тохиролцсон юм. Гэвч Япон, Өмнөд Солонгосын хоорондын маргаан, “COVID-19” цар тахлын улмаас уг санаачилга тасалдаад байлаа. Хамгийн сүүлд гурван талт дээд хэмжээний уулзалт 2019 оны 12 дугаар сард болжээ.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь гурван талт хамтын ажиллагааны тогтолцоог бүрэн сэргээж, хэвийн болгоход эргэлт болно гэж Тамгын газраас мэдэгдсэн байна.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Jin Air авиа компани Муан-Улаанбаатарын чиглэлд анхны нислэгээ үйлдлээ 2024-05-14

БНСУ хагас дамжуулагчийн аж үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор 10 их наяд воны хөтөлбөр хэрэгжүүлнэ 2024-05-14

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёолын хадам ээж өршөөлөөр суллагджээ. 2024-05-15

БНСУ-д визгүй амьдарч байсан иргэдийг шөнийн цэнгээний газраас баривчилжээ. 2024-05-16

Хойд Солонгосын пропоганда дууг Өмнөд Солонгос хориглов 2024-05-21

БНСУ, Хятад, Японы удирдагчид Сөүл хотноо дээд хэмжээний уулзалт хийнэ. 2024-05-24

Умард Солонгос хиймэл дагуул хөөргөнө 2024-05-27

Ким Ху Жүнийг шүүхийн шийдвэр гарах хүртэл саатуулахаар болсон байна. 2024-05-27

Японы Ерөнхий сайд Пёньянд хандан хиймэл дагуул хөөргөхөөс татгалзахыг уриалжээ. 2024-05-27

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭН ТА ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ОРОЛЦОЖ САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ 2024-05-27

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, БНХАУ-ын Ерөнхий сайд нарыг Сөүлд хүлээн авч уулзаж байна 2024-05-27