БНСУ-ын Jin Air авиа компани Муан-Улаанбаатарын чиглэлд анхны нислэгээ үйлдлээ

БНСУ-ын Jin Air авиа компани Муан-Улаанбаатарын чиглэлд анхны нислэгээ үйлдлээ

Шинэ агаарын тээвэрлэгч авиа компани шинэ нислэгийн чиглэлээ нээж, анхны нислэгээ үйлдлээ.

Тодруулбал БНСУ-ын "Jin Air" авиа компанийн Муан-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг өнгөрсөн шөнө буюу 2024 оны 5 сарын 9-ний 00:10 цагт “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд амжилттай газардсан болохыг мэдээллээ.

Тус компани БНСУ-ын Муан хот, Улаанбаатар чиглэлд долоо хоногийн Лхагва, Бямба гараг бүрд 9 сарыг хүртэл нислэг үйлдэх аж.

"Jin Air" компанийн агаарын хөлөг Муан олон улсын нисэх буудлаас орон нутгийн цагаар 21:30 цагт хөөрч, 00:30 цагт Улаанбаатарт буух ба 01:30 цагт Улаанбаатараас хөөрч, 05:50 цагт БНСУ-д буух хуваарьтай байна.

Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны ээлжит хэлэлцээр энэ оны 2 сард болж, нислэгийн тоог нэмэгдүүлэхээр болсноор "Jin Air" компани Муан, Улаанбаатарын хооронд шууд нислэг үйлдэх эрхийг авсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ гадаадын эмч нарт ажиллах зөвшөөрлийг олгож магадгүй 2024-05-09

Хойд Солонгосын суртал ухуулгын мастер Ким Ки Нам нас баржээ 2024-05-09

БНСУ төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх зорилгоор шинэ яам байгуулахаар төлөвлөжээ. 2024-05-11

БНСУ-д оршин сууж буй иргэд бичиг баримтаа авч явах шаардалтай 2024-05-13

БНСУ-ын Инчон хотод байрлах монгол каргоны газар баривчилгаа орсон 2024-05-13

БНСУ-ын Jin Air авиа компани Муан-Улаанбаатарын чиглэлд анхны нислэгээ үйлдлээ 2024-05-14

БНСУ хагас дамжуулагчийн аж үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор 10 их наяд воны хөтөлбөр хэрэгжүүлнэ 2024-05-14

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёолын хадам ээж өршөөлөөр суллагджээ. 2024-05-15

БНСУ-д визгүй амьдарч байсан иргэдийг шөнийн цэнгээний газраас баривчилжээ. 2024-05-16

Хойд Солонгосын пропоганда дууг Өмнөд Солонгос хориглов 2024-05-21

БНСУ, Хятад, Японы удирдагчид Сөүл хотноо дээд хэмжээний уулзалт хийнэ. 2024-05-24