Сүрьеэ өвчнийг шууд оношлох зөөврийн аппарат хүлээлгэн өгөв

Сүрьеэ өвчнийг шууд оношлох зөөврийн аппарат хүлээлгэн өгөв

Сүрьеэгийн тандалт, хяналт, илрүүлэг хийх хиймэл оюун ухааны технологид суурилсан, өндөр нягтралтай, зөөврийн рентген аппаратыг аймгийн төвөөс алс сумдын болон нийслэлийн нийслэлийн өрхийн эмнэлгийн төвүүдэд хүлээлгэн өглөө.

Эдгээр зургаан аппаратын гурвыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Төв аймгийн Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвд, үлдэх гурвыг ХӨСҮТ-д хуваарилж нийслэлийн өрхийн эмнэлгүүдэд гэрээгээр ашиглах юм.

“Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн санхүүжилтээр сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмж, халдвар тархалтыг багасгах, өвчтөнд тусламж үйлчилгээг ойртуулж, чирэгдэл, зардлыг багасгахын тулд дээрх аппаратуудыг өгснөөс гадна түүнийг ажиллуулах боловсон хүчнийг сургаж байна. Нэг рентген аппарат, хиймэл оюун ухааны программ, тоног төхөөрөмж нь 232,2 сая төгрөгийн үнэтэй. Рентген аппарат нь мобайл хэлбэрээр авсан зургаа хиймэл оюун ухаанаар  боловсруулж, уушгины үрэвсэлт болон сүрьеэ өвчнийг оношлох бөгөөд батерейг цахилгаанаар, нарны эрчим хүч ашиглан цэнэглэх боломжтой, хөнгөн, авсаархан, угсарч суурилуулахад хялбар, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж юм.

Хөдөө орон нутагт өмнө нь, сүрьеэ өвчний шинж тэмдэг илэрсэн өвчтөнөөс шинжилгээ аваад аймаг руу, аймгаасаа нийслэл рүү илгээж оношилдог байлаа. Дижитал зөөврийн рентген аппаратыг улсын хэмжээнд үе шаттай нэвтрүүлж, одоогоор 33 нэгжид ашиглаж байна.

Түүнчлэн, нийслэл болон орон нутагт “Хаалганаас хаалганд” идэвхтэй илрүүлэг үзлэг хийх нэмэлт 6 багийг 2024-2026 онд шинээр байгуулан ажиллуулах гэж байна. Эдгээр баг нь хөдөөл сүрьеэгийн өвчлөл их баг, хорооны эмзэг бүлгийн хүн ам, сүрьеэ олноор бүртгэгдсэн гудамж, хэсгийн айл өрхүүдээр үзлэг, шинжилгээг хийх аж. Тус илрүүлэг үзлэгт хэрэглэх 1,3 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг зөөврийн дижитал рентген аппаратыг нийлүүлсэн юм.

“Хаалганаас хаалганд” илрүүлэг үзлэгийн багийн рентген техникч, сүрьеэгийн эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийг дадлага сургалтанд хамруулж, рентген аппарат, хиймэл оюун ухааны технологийн суурилуулалт, тохиргоо хийх, өдөр тутмын ажиллагааг хангах, ашиглах, цацрагийн аюулгүй байдлыг хангахыг заажээ.

Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтэд 2021 онд 80520 иргэнийг хамруулснаас 210, 2022 онд 79115 иргэнээс 527, өнгөрсөн онд 85177 иргэнээс 396 сүрьеэгийн шинэ тохиолдлыг оношилж, эмчилгээнд хамруулжээ. ДЭМБ-аас манай улсыг сүрьеэгийн тархалт их 30 орны нэгээр зарласан. Тодруулбал, 100 мянган хүн амд тохиолдох сүрьеэгийн өвчлөл 452 буюу тархалт нь их байгаа тул энэ өвчнөөс сэргийлэхийн тулд орчин үеийн техник технологи нэвтрүүлэн шинэлэг арга барил руу шилжиж байгааг ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат сэтгүүлчдэд мэдээлэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Автомашингүй өдөр”-өөр амрах томоохон зах, худалдааны төвүүд амарна 2024-05-24

Өнөөдөр цахилгааны шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь 2024-05-24

Маргааш нийтийн тээврийн 37 чиглэлд өөрчлөлт оруулна 2024-05-24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 2024-05-24

Ихэнх нутгаар бороо орж, салхи, шуургатай байх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна 2024-05-24

Сүрьеэ өвчнийг шууд оношлох зөөврийн аппарат хүлээлгэн өгөв 2024-05-24

Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авч байна. 2024-05-25

“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотод болж байна 2024-05-25

Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороодод шилжүүллээ 2024-05-25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Жуулчдыг татах гол зүйл бол Чингис хааны түүх, нүүдэлчин өв соёл буюу түүхэн аялал жуулчлал 2024-05-25

НЭР ДЭВШИГЧДИЙН БАРИМТ БИЧГИЙГ ХҮЛЭЭН АВЧ ДУУСЛАА 2024-05-26