“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотод болж байна
Энэ өдөр “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн болж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 06-18 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм.
Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор автомашингүй өдрийг зохион байгуулдаг уламжлал тогтоод 12 жил болж байна. Автомашингүй өдөр нь тээврийн хэрэгслийн хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ болон явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар, орчны бохирдлыг бууруулах зорилготой.
Эрүүл аж төрөх орчин нөхцлийг бүрдүүлэн, идэвхтэй хөдөлгөөнийг олон нийтэд уриалж, нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлаг, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулдаг “Автомашингүй өдөр”-өөр урлаг соёл, спортын олон төрлийн үйл ажиллагаа төв талбайд болж байна. Энэ удаа “Lemonspice” хоолны өдөрлөг хийж, “Электро мюзик Монголиа”-гийн хамт олон авто замын төв цэг дээр Монголын шилдэг DJ нарын тоглолтыг толилуулж байна. Бүтэн өдрийн турш урлагийн тоглолт, хоолны өдөрлөг, эрүүл зөв амьдралын хэвшлийг таниулан сурталчлах үйл ажиллагаа үргэлжилнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.