Энэтхэгийн сайд нарын танхим цалингаа бууруулна

Энэтхэгийн сайд нарын танхим цалингаа бууруулна

ШИНЭ ДЕЛИ. /Hindustan Times/. Энэтхэгийн Засгийн газрын гишүүд жилийн хугацаанд цалингийнхаа 30 хувийг коронавирустэй тэмцэх санд шилжүүлнэ гэж тус улсын Мэдээлэл, телевиз радиогийн нэвтрүүлгийн сайд Пракаш Жавадекар мэдээлжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, парламентын гишүүдийн цалингаас тус санд шилжүүлэхээр болсон байна. Түүнчлэн  2020-2022 онд улс орны нутаг дэвсгэрүүдийг хөгжүүлэхэд зориулж гаргахаар тусгасан байсан нэг тэрбум гаруй ам.долларыг коронавирустэй тэмцэхэд зарцуулах аж.

Үүнээс өмнө Керал, Теланган, Андхра-Прадеш, Одиша болон Ражастан мужийн Засгийн газар ажилтнуудынхаа цалинг бууруулжээ. Энэтхэгт төрийн албан тушаалтнуудыг хэд хэдэн бүлэг буюу ангилалд (A, B, C, D) хуваадаг байна. Ангилал тус бүр орлогын үндсэн түвшинтэй байдаг аж. Энэтхэгийн албан тушаалтнууд хамгийн их нь 250 мянган рупи (3300 ам.доллар), хамгийн бага нь 18 мянган рупи (239 ам.доллар)-ын цалин авдаг байна.

Энэтхэгийн Засгийн газар гуравдугаар сарын сүүлчээр коронавирустэй тэмцэх сан байгуулжээ. Даваа гаргийн байдлаар тус улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 4067 болж, 109 хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.