U money карт e-barimt системд холбогдлоо
Нийтийн тээврийн U money карт e-barimt системд холбогджээ. Тодруулбал, иргэн та U money картаа нийтийн тээврийн карт уншигч төхөөрөмжид уншуулах бүрт тухайн өдрийн уншуулсан тооноос үл хамааран өдөрт нэг удаа сугалааны дугаар олгох юм байна.
Үүнээс гадна, иргэн та U money картаа e-barimt-д холбохоо бүү мартаарай. Хэрвээ та e-barimt аппликейшнийг гар утаснаасаа орж, ашигладаг бол үндсэн цэс рүү нь орж, хялбар бүртгэл гэсэн дэд цэсийг сонгож, картын төрөл болон дугаараа оруулна. Бүртгэл амжилттай хийгдсэн эсэх талаарх мэдээлэл таны утсанд ирнэ. Харин та суурин компьютерээс e-barimt системийг ашигладаг бол карт холбох цэс рүү орж U money картаа холбоно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.