Их аварга Хакүхогийн шавь Сэнхо Жигүүр зодог тайллаа.

Их аварга Хакүхогийн шавь Сэнхо Жигүүр зодог тайллаа.

Японы мэргэжлийн сумо бөхийн хамгийн хүчирхэг дэвжээнүүдийн нэг байсан “Миягино”-г түр хугацаанд татан буулгасан.

Улмаар бөхчүүдийг “Исэгахама” дэвжээнд шилжүүлж, багш Хакүхо аваргыг туслах ояката болгосон билээ. Дэвжээг нь хаахын өмнө дээрх дэвжээний бөхчүүдээс зодог тайлахаа мэдэгдэж байсан юм. Тэгвэл Нацү башёгийн дараа “Миягино” дэвжээнд харьяалалтай Сэнхо Жигүүр тэргүүтэй дөрвөн бөх албан ёсоор зодог тайлжээ. Тэд дэвжээ солигдсон, багш өөрчлөгдсөн зэрэг шалтгаанаар сумо бөхийг орхиж байна.

Зодог тайлсан Сэнхо Жигүүрийн хувьд санданмэгийн зургадугаарт эрэмбэтэй байсан бөгөөд өдгөө 21 настай ирээдүйтэй сумочдын нэг байсан юм. Түүний хувьд жонокүчи зиндаанд түрүүлж байсан нь хамгийн өндөр амжилт ажээ. Сэнход их аварга Хакүхо одоогоос таван жилийн өмнө урилга илгээснээр тэд багш, шавь болсон түүхтэй.

Сэнхо сэтгүүлчдэд “Багаасаа л сумоч болохыг мөрөөддөг байлаа. Хакүхо аваргыг шүтдэг, барилдааныг нь зурагтаар үзээд унахаар нь уйлдаг хүүхэд байв. Одоо их аваргатай нэгэн дэвжээнд барилдаж байна. Аварга надад жин нэмэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Бэлтгэлээ сайн хийж, зиндаа ахихын төлөө хичээнэ. Хакүхо аварга шиг бөх болохыг хүсдэг” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Гэвч макүшитагийн босгон дээр ирээд зодог тайллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын жолооны үнэмлэхийг Беларусь Улсад ашиглах боломжтой болно 2024-05-29

“Кореан эйр” компанийн Монголыг хариуцсан захирлыг Найрамдал медалиар шагналаа 2024-05-29

ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав 2024-05-29

Ч.Хүрэлбаатарыг 100 мянган төгрөг тараасан гэх дагуу шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. 2024-05-29

Үерийн эрсдэлтэй бүсэд голын даланг хүчитгэж байна 2024-05-30

Их аварга Хакүхогийн шавь Сэнхо Жигүүр зодог тайллаа. 2024-05-30

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-05-30

"Дэлхийн Монгол хүүхдүүд" баяр төв талбайд болно 2024-05-30

О.Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томиллоо 2024-05-30

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-05-31

2023 оны нийслэлийн санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг хүлээлгэн өгөв 2024-05-31