"Дэлхийн Монгол хүүхдүүд" баяр төв талбайд болно
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярыг энэ жил “Дэлхийн Монгол хүүхдүүд” нэртэй зохион байгуулна.
Энэ жил төв талбайд жижиглэн худалдаа, хоол хүнс зэрэг үйлчилгээг хориглож зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдаан болно. Талбайн зүүн тал буюу “Туушин” зочид буудлын урд хэсэгт худалдаа хоол хүнсний үйлчилгээг байршуулах юм.
Мөн талбайн урд талд байрладаг авто машины зогсоолд “Повер экспо” авто үзэсгэлэн болно. Баярын өдрөөр тодорхой чиглэл бүхий авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангахаар зохицуулалах юм. Түүнчлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шохой зургийн уралдаан болно.
Баярын өдрөөр дараах үйл ажиллагааг зохион байгуулна.
Үүнд:
- “Power expo” авто машины үзэсгэлэн
- Урлаг соёлын тоглолт
- Спортын 6 төрлийн тэмцээн уралдаан
- “Хөгжлийн харандаа” инновацын үзэсгэлэн
- E-спорт, Lego mindstorm, SIP зэрэг хөтөлбөрийг танилцуулах
- Хүүхдийн хөгжлийн тэмцээн уралдаан, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа
- Хүнс худалдаа үйлчилгээ
Мөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 6 дугаар сарын 1-ний өдөр дараах чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Иймд жолооч нар явах чиглэлээ сайтар төлөвлөж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар зөвлөв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.