12 ордын зурхай /2024.05.31/
Монгол мэдээ
Огноо 2024-05-31
Хонь: Таатай өдөр. Урлаг, уран сайхны холбоотой хүмүүс бусдыг өөртөө татах, ятгах чадвар өндөр байна. Од гараг таны бодлыг бодит зүйл болоход тусалж байна. Өөдрөг, шударга зан чинь танд ихээхэн амжилт авчирна. Мөн олон нийтийн байгууллага, төр засаг, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхэд таатай байна.
Үхэр: Өнөөдөр хэн нэгнийх нь баярын өдөр тул бүгд сэтгэл дүүрэн аз жаргалыг гэрэлтүүлэх болно. Найз нөхдөө, настан буурлуудаа баярлуулах, уулзаагүй нэгнээ дурсах сайхан өдрийг өнгөрүүлж чадна. Харин үл хөдлөх хөрөнгө худалдан авах санаатай яваа бол ашигтай талбай, ирээдүйн үнэлгээ, одоогийн хэрэгцээ шаардлагыг тал бүрээс нь харж байж шийдвэрээ гаргаарай. Энэ нь таны ирээдүй болон санхүүтэй маш их холбоотой гэдгийг санаарай.
Ихэр: Азтай өдөр. Эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаагаа сайнаар үргэлжлүүлэхийг зөвлөж байна. Танд хэн нэгэн алдартны, хүндэлдэг хүний зөвлөгөө маш ихээр шаардагдах болно. Өөрийн бие сэтгэлийг тайван байлгаж хожим танд дарамт, хүнд ачаа болж мэдэх зүйлээс холуур байхыг одод анхааруулж байна. Сайн судалж, мэдэхгүй ажлын араас хөөцөлдөх хэрэггүй. Тэрний оронд гэр бүл үр хүүхдэдээ анхаарлаа хандуулж үдшийг амт өнгөрүүлээрэй.
Мэлхий: Эрч хүч дүүрэн өдөр. Түнш болон хамтрагчтай хийсэн ажил тань үр бүтээлтэй байна. Та хувийн амьдралынхаа боломж бололцоог дээшлүүлэхийн тулд олон зүйлийг бодож төлөвлөсөн ч бүх зүйл таны хүслээр болохгүй. Танд ихээхэн цаг хугацаа шаардагдах ч бууж өгөх хэрэггүй. Бүх зүйлд хүлээцтэй, тэвчээртэй, тууштай байж чадвал амжилт танд ирэх болно.
Арслан: Тааламжтай өдөр. Өнөөдрийн өнгийг бүсгүйчүүд тодорхойлох болно. Таны дур булаам байдал, урам зоригтой, хөдөлмөрч байдал тань гэр бүлийнхэн тэр тусмаа ханийнхаа сэтгэлийг улам хөдөлгөнө. Амьдралд үүсэх таагүй байдлыг амархан арилгаж чадна. Хувийн амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийхийг хүсэж байгаа бол сайтар тунгаа бод, төлөвлө. Одоо л цаг нь ирсэн гэдгийг хэлж байна.
Охин: Эрүүл агаарт гарч биеийн хүчний хөдөлмөр хийх нь толгой гашилгасан бодлуудаас салгаж сэтгэл санааг өөдрөг болгоно. Гэр орны аар саар ажилд багагүй цаг зарцуулж, гэр орондоо эмх цэгцийг бүрдүүлэхийг хичээнэ. Сэтгэл санаагаа ариусгаж хийж байгаа зүйлдээ анхаарлаа бүрэн хандуулаарай. Хайртай хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэхээ мартав аа.
Жинлүүр: Эерэг өдөр. Танд өөрийн ажлын үр дүнгээ шалгуулах, тушаал ахих, өөрийгөө нээн таниулах, ажиллах нөхцөлөө сайжруулах зэрэг боломжууд гарч ирнэ. Аливаа харилцаагаа хаана, хэнтэй, ямар үед гэдгээ сайтар анхаарч байвал зохистой. Ажил хэчнээн их байсан ч аав ээж үр хүүхдүүддээ цаг зав гаргаж анхаарал хандуулаарай. Тэдэнд яг таны анхаарал халамж хэрэгтэй байна шүү.
Хилэнц: Хэт ачаалал өндөртэй байх, эрсдэлтэй худалдаа наймаанаас татгалз. Зах дэлгүүр хэсэх хэрэггүй. Ужиг хууч өвчин тань сэдрэх тул яаралтай арга хэмжээ ав. Од гараг урдын адил таны эрүүл мэнд ноцтой байгааг ахин анхааруулж байна. Энэ өдөр амгалан тайван байдлыг туйлын их эрхэмлэх болно. Таны анхаарал халамжаар ар гэрийнхэн тань дутаж байгааг мэдэрч цаг зав сэтгэл зүрхээ тэдэндээ зориулаарай.
Нум: Завгүй өдөр. Бүтээлч, хөдөлмөрч байдлаа сайжруулах, бодсоноо ажил хэрэг болгох алтан боломжоо бүү алдаарай. Үүний төлөө бүхий л хүч хөдөлмөрөө зориулна. Та өнөөдөр элдэв ховын чанартай дэмий яриа, сэлгүүцсэн хүмүүсийн хоморгод өртөхгүй байхыг анхаараарай. Хэн нэгнээс туршлага судлах, орчин үеийн дэвшилтэт технологитой танилцах зэргээр өөрийгөө хөгжүүлэхийг эрхэмлэ.
Матар: Тэвчээр шаардсан өдөр. Бүх хүмүүсийн хувьд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, өсөн нэмэгдэх эерэг мэдээтэй байна. Мөн хосуудын хувьд харилцаа ээлтэй байх бөгөөд хүүхэд олох магадлал өндөр байна. Таны араар хов хутган үймүүлэх, хорон санаатны явуулгад өртөж магадгүй тул нөхцөл байдал ямраар ч эргэсэн өөрийгөө хамгаалах, тэвчээртэй байхыг зөвлөж байна.
Хумх: Хоёрдмол шинжтэй өдөр. Дуу хөгжим сонсох, театрт очих, дуртай зүйлээрээ хичээллэх зэрэг нь таны амьдралын хэмнэлийг өөрчлөөд зогсохгүй таныг хорвоо дэлхийг өөр өнцгөөс харахад ихээхэн нөлөөлөх болно. Хэн нэгний хувийн нууцад дураараа нэвтрэх оролдлого тань бүтэлгүйтэж та нэр хүндээ унагаж мэднэ. Ямар нэгэн зүйлд холбогдохоос сэрэмжлээрэй.
Загас: Хөгжилтэй өдөр. Таны эерэг сэтгэлгээ, хор шаргүй байдал тань зарим таагүй нөхцөл байдлыг сайнаар шийдвэрлэх болно. Өнөөдөр зарим хүмүүсийн хувьд холбоо тогтоох, хурим найр хийхэд тохиромжтой бол заримд нь болгоомжлолыг сануулж байна. Холоос хамаатан тань зочлох гэнэтийн зугаалга хийх, үзвэр үзэх, дэлгүүр хэсэх зэргээр цагийг өнгөрүүлнэ.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦАХ БОЛ ЭНД ДАРНАУУ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.