ОХУ сарны гадаргуугийн "3D" зураг авах аппарат хөөргөнө

ОХУ сарны гадаргуугийн "3D" зураг авах аппарат хөөргөнө

МОСКВА. /RIA Novosti/. Сарны гадаргуугийн стерео зургийг авах, Оросын сансрын нисэгчдийг ирээдүйд газардуулах газрыг сонгох "Луна-26" аппаратыг 2024 оны 11 дүгээр сард хөөргөхөөр төлөвлөж байна гэж уг аппаратыг бүтээсэн С.А.Лавочкины нэрэмжит Үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний нэгдэл мэдээлжээ.

"Луна-25" буугч аппаратыг 2021 онд сар руу илгээснээс гурван жилийн дараа "Луна-26" аппаратыг хөөргөхөөр төлөвлөсөн байна. 1976 онд Зөвлөлтийн сүүлчийн сансрын аппаратыг ("Луна-24") Сар руу илгээсэнээс хойш хэдэн арван жилийн дараа Оросын мэргэжилтнүүд манай гаргийн дагуул дээр зөөлөн газардах технологийг турших зорилгоор "Луна-25" -ыг илгээх аж.  2025 онд "Луна-27" буугч аппаратыг хөөргөхөөр төлөвлөсөн байна.

"Луна-25" нь сарны өмнөд туйлыг судлах, мөн зөөлөн буух технологийг хөгжүүлэхэд зориулагдсан бол "Луна-26" дэлхийн цорын ганц дагуулын гадаргууг алсаас тандан судлах, зураглал хийх ёстой байна. Харин "Луна-27" аппарат нь Сарны өмнөд туйлын хөрснөөс  дээж авч, судлах аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.