“Завьт эргүүл” арга хэмжээ 14 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа

“Завьт эргүүл” арга хэмжээ 14 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа

Иргэдийг нийслэлийн нутаг дэвсгэрт гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл 2024 оны зургаадугаар сарын 10-наас ажиллаж эхэлнэ.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 тоот захирамжын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ.

Завьт эргүүлийн бүрэлдэхүүн Багануур дүүргийн Хэрлэн голын Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн Тэрэлжийн /гарам/ голоос Майхан Уул, Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн Хадан хясаа хүртэл Туул гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах юм.

Иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх, аврах, эрэн хайх ажиллагааг богино хугацаанд гүйцэтгэх зорилготой “Завьт эргүүл” арга хэмжээ 14 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

12 ордын зурхай /2024.06.06/ 2024-06-06

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 2024-06-06

Найм дахь удаагийн парламент нь 12 чуулган, хүндэтгэлийн 5 хуралдаан хийж, 2200 хууль тогтоомж баталлаа 2024-06-06

Богд уулын арын авто замыг өнөөдрөөс хааж, шинэчилнэ 2024-06-06

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2024-06-06

“Завьт эргүүл” арга хэмжээ 14 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа 2024-06-06

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2024-06-06

“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг хэлэлцэн баталсан талаарх баримтыг олон нийтэд ил болгож байна 2024-06-06

УИХ-ын сонгуульд өрсөлдөх 1336 нэр дэвшигчийг ирэх даваа гарагт зарлана 2024-06-06

“Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг шинэчлэн баталлаа. 2024-06-06

Н.Номтойбаяр: Сонгуулийн ерөнхий хороо буруу шийдвэр гаргасныг шүүх сая нотлоод өглөө. 2024-06-06