Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны зургаадугаар сарын 6-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро" төсөл болон Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэлх 15.8 км нүхэн гарц /туннел/ бүхий авто зам, 900 м ган татлага бүхий гүүрэн байгууламж, 10.8 км авто зам, замын байгууламж, Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын аманд төрийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор байр барих, Богдхан уулыг тойрсон хөнгөн галт тэрэгний шугам барьж байгуулах ажилд Засгийн газрын үүргийн баталгаа гаргах санал боловсруулахыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг зарим сайдад даалгалаа.
Тодруулбал, дээр дурдсан ажлуудад Засгийн газрын үүргийн баталгаа гаргах санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан нарт даалгав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.