Б.Пүрэвдорж: НӨАТ-ын шимтгэлийг таван хувь болгох шаардлагатай

Б.Пүрэвдорж: НӨАТ-ын шимтгэлийг таван хувь болгох шаардлагатай

НӨАТ-ын шимтгэл 10 хувь байсныг таван хувь болгож өөрчлөх хуулийн төслийг яаралтай хэлэлцэх шаардлага үүссэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр дээрх хуулийн төслийг ноднин 12 дугаар сард УИХ-ын даргад өргөн барьсан юм. НӨАТ-ын 10 хувийн шимтгэл нь эдийн засгийн хүндрэл гараагүй байсан үед иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж байсныг тэрээр мэдээллийн эхэнд онцлов. Тэрбээр, “Энэ 10 хувийн татвар нь Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдалд тодорхой үр дүнгээ өгсөн. Өөрөөр хэлбэл, НӨАТ нь аж ахуйн нэгжүүдийн орлогыг бүртгэх үндсэн үүргээ хангалттай сайн гүйцэтгэсэн. Гэвч иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл учруулж байгааг харгалзан таван хувь болгож багасгах зайлшгүй шаардлагатай байна” хэмээв.

Шинэ коронавирусний халдварын цар тахлаас урьдчилан сэргийлж хөл хорио тогтоосон энэ үед жижиг дунд үйлдвэрүүд хаагдаж, ажилчдаа цомхотгож эхэлсэн энэ үед НӨАТ-ыг багасгах нь эдийн засгаа дэмжих хамгийн чухал арга хэмжээ хэмээн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэлдээ цохон тэмдэглэв. Хуулийн төсөл батлагдсанаар, хүнс, бараа нь үнэтэй, алслагдмал бүс нутагт амьдарч байгаа иргэдэд хамгийн ач холбогдолтой татварын хөнгөлөлт бий болно гэдгийг дурдлаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дэлхийд 4, 5 дугаар сард халдварын оргил үе болно гэж үзэж байна 2020-04-07

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 278 695 болжээ 2020-04-07

“Inovio” компани коронавирусний вакцины аюулгүй байдлын туршилтыг эхлүүлнэ 2020-04-07

Испанид эмнэлгийн 19 мянга гаруй ажилтан коронавирусний халдвар авчээ 2020-04-07

Роберт Кеннедийн ач охины цогцсыг Чесапикийн булангийн эргээс олжээ 2020-04-07

Б.Пүрэвдорж: НӨАТ-ын шимтгэлийг таван хувь болгох шаардлагатай 2020-04-07

Монголчууд Оросын нөлөөнөөс бүрмөсөн гарч магадгүйн учир 2020-04-07

А.Амбасэлмаа: Германаас ирсэн хоёр иргэнээ амжилттай эмчиллээ 2020-04-07

Импортын хүнсний ногооны гаалийн татварыг нэмэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2020-04-07

Тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээг сайжруулах төслийн хоёрдугаар шат эхэллээ 2020-04-07

Мэндчилгээ:Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр. 2020-04-07