Дугуйгаар аялагч Б.Очирваань эх орондоо ирнэ

Дугуйгаар аялагч Б.Очирваань эх орондоо ирнэ

Нэг жилийн өмнө дэмждэг багийнхаа тоглолтыг үзэж, шүтээнтэйгээ уулзах мөрөөдөл тээн Монгол Улсаас Английн Манчестер хотын “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэн хүртэл аялахаар унадаг дугуйтай гарсан Б.Очирваань энэ сарын 11-ний мягмарт гарагт эх орондоо ирэх нь ээ.

Насан туршийн мөрөөдлөө биелүүлж чадсан түүний тухай нийтлэл хөлбөмбөгийн ертөнцөд шуугиан тарьж, хүсэл мөрөөдөлтэй хүн бүхэнд зөв үлгэр дуурайлал болж чадсан юм. Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Зургаадугаар сарын 9-ний 17:00 цагт Манчестераас хөдөлнө. Истанбулаар дамжин зургаадугаар сарын 11-ний өглөө 07:00 цагт Монголдоо бууна” гэжээ.

Б.Очирваань “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас хурдны зам дуустал машинаар явна. Улмаар 10:00 цагаас Нисэхийн тойргоос Д.Сүхбаатарын талбай хүртэл дугуйгаар явах аж. Дугуй унадаг хүмүүс түүнтэй замаасаа нэгдэн төв талбайруу хамтдаа жийхийг тэр уриаллаа.

Энэ талаар үзэл бодлоо хуваалцахдаа “Улаанбаатарт дугуй унадаг хүмүүс хэр олон болсныг хотын удирдлагууд маань хараасай. Дугуйчдынхаа аюулгүй байдлын төлөө анхаарал хандуулах, хөдөлгөөний зөв зохицуулалт хийх цаг болсныг ойлгоосой. Дугуй бол байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд тустай гэх мэт олон талын давуу талыг бий болгож байдаг билээ” гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг хэлэлцэн баталсан талаарх баримтыг олон нийтэд ил болгож байна 2024-06-06

УИХ-ын сонгуульд өрсөлдөх 1336 нэр дэвшигчийг ирэх даваа гарагт зарлана 2024-06-06

“Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг шинэчлэн баталлаа. 2024-06-06

Н.Номтойбаяр: Сонгуулийн ерөнхий хороо буруу шийдвэр гаргасныг шүүх сая нотлоод өглөө. 2024-06-06

Мотоциклтой хос аянгад цохиулж, эхнэр нь нас баржээ 2024-06-07

Дугуйгаар аялагч Б.Очирваань эх орондоо ирнэ 2024-06-07

СЕХ: Бүртгэл, цагдаагийн байгууллагад нээлттэй ажиллах чиглэл өгөв 2024-06-07

Завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллана. 2024-06-07

Төвийн дүүргүүдэд ус соруулах насос хүлээлгэж өглөө 2024-06-07

Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг маргаашаас хуучин зохицуулалтаар явуулна 2024-06-07

Гадаад дахь 4746 монгол иргэн саналаа өгөхөөр бүртгүүлээд байна 2024-06-08