Завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.

Завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.

Завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг хангаж, ирэх даваа гаргаас эхлэн Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу ажиллана.

Нийслэлийн Засаг даргын энэ оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хүрээнд нийслэлийн ОБГ, ЦУГ, ГБХЗХГ-ын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ.

Завьт эргүүлийн бүрэлдэхүүн Хэрлэн голын Дивизийн гармаас Хадан хошуу, Тэрэлж голын гармаас Майхан Уул, Хар усан тохойгоос Хадан хясаа хүртэл Туул гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангах юм. Иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх, аврах, эрэн хайх ажиллагааг богино хугацаанд гүйцэтгэх зорилготой “Завьт эргүүл”-ийг 14 дэх жилдээ гаргаж байгаа. Завьт эргүүлүүд есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үүрэг гүйцэтгэхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.