Тайландад заан ихэр тугал гаргасан ховор тохиолдол бүртгэгджээ

Тайландад заан ихэр тугал гаргасан ховор тохиолдол бүртгэгджээ

Тайландын төвийн нутагт Ази заан ихэр тугал гаргасан ховор тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Elephantstay” ашгийн бус байгууллага мэдээлжээ.

Тодруулбал, Тайландын нийслэл Бангкок хотоос хойд зүгт орших Аютхая мужийн “Ayutthaya Elephant Palace and Royal Kraal” хэмээх хүрээлэнд 36 настай, Жамжури гэдэг эм заан өнгөрсөн баасан гаргийн орой эр тугал гаргасан байна. Гэтэл 18 орчим минутын дараа дахин эм тугал төрсөн нь ажилтнуудыг гайхшруулжээ.

“Энэ бол байгалийн гайхамшиг” гэж “Elephantstay” олон нийтийн сүлжээнд бичсэн байна. Ихэр тугал төрүүлсэндээ гайхаж цочирдсон Жамжури хоёр дахь туглаа төрүүлснийхээ дараа түүн рүү дайрсан бөгөөд тугалыг хамгаалахыг оролдсон ажилтан шагайндаа бэртсэн байна.

“Elephantstay” байгууллагын захирал Мишель Риди хэлэхдээ, эх заан өмнө нь хэзээ ч ихэрлэж байгаагүй тул тугал руугаа дайрсан, заан ихэрлэнэ гэдэг маш ховор тохиолдол юм гэлээ. Тугалууд тус бүр 80 кг, 60 кг жинтэй төржээ. Тэдгээрийн нэрийг долоо хоногийн дотор өгөхөөр төлөвлөж байна.

Заан ихэр тугал гаргах нь маш ховор тохиодог бөгөөд нийт төрөлтийн дөнгөж 1 хувийг эзэлдэг гэж “Save the Elephants” байгууллагаас мэдээлжээ. Түүнчлэн эр, эм ихэр бүр ч ховор байдаг гэнэ. Ихрүүдийг Тайландын Ази зааны тоо толгойд нэмж оруулсан байна. Ази заан нь Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгийн ховордсон амьтдын улаан жагсаалтад орсон амьтан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Филиппиний Негрос арлын Канлаон галт уул идэвхэжсэний улмаас дотоодын 30 орчим нислэг цуцлагдсан 2024-06-04

Европын Төв банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулахаар шийдвэрлэжээ. 2024-06-07

Япон улсад Цагаачлалын шинэчлэгдсэн хууль хүчин төгөлдөр болжээ. 2024-06-12

Шенгений визийн хураамж энэ сард нэмэгдэнэ 2024-06-14

Дэлхийд 22 сая гаруй хүн саятан болжээ 2024-06-14

Тайландад заан ихэр тугал гаргасан ховор тохиолдол бүртгэгджээ 2024-06-14

БНХАУ-ын өмнөд хэсгээр үер бууж, хойд хэсгээр хэт халалт үргэлжилж байна 2024-06-19

Сарны цаад талын хөрсний дээжийг дэлхийд авчирсан байна 2024-06-27

ОХУ, Умард Солонгос хооронд зорчдог галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн сэргээхээр болжээ. 2024-06-27

Жулиан Ассанж Их Британийн Белмарш хорих газраас суллагдажээ 2024-06-27

Хятад цаг агаарын аюулын хамгийн дээд буюу "улаан" түвшний сэрэмжлүүлгийг гаргалаа. 2024-06-29