Европын Төв банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулахаар шийдвэрлэжээ.

Европын Төв банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулахаар шийдвэрлэжээ.

Пүрэв гарагт Европын Төв банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, бодлогын хүүг 4 хувиас 3.75 хувь болгон бууруулсан нь сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2019 оноос хойш хүүг бууруулахаар гаргасан анхны шийдвэр байлаа.

Еврогийн бүсийн орнууд “COVID-19” цар тахал болон Украины дайны улмаас эрс өссөн инфляцтай тэмцэж байгаа юм. Бодлогын хүүг өнгөрсөн аравдугаар сараас хойш өсгөлгүй хэвээр үлдээхээр шийдвэрлэж байв.

Инфляцын түвшин 2024 онд 2.5 хувьтай байна гэж Европын Төв банк урьдчилан таамаглаж байгаа нь өмнөх төсөөллөөс /2.3 хувь/ бага зэрэг өсжээ. Пүрэв гарагт танилцуулсан төсөөллийн дагуу инфляц 2025 онд 2.2 хувь, 2026 онд 1.9 хувь болж буурах төлөвтэй байна.

Еврогийн бүсийн эдийн засаг 2025 онд 1.4 хувиар өсөх төлөвтэй байгаа нь гуравдугаар сарын таамаглалаас нэг пунктээр бага байна. Харин 2026 онд 1.6 хувьд хүрч өснө гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

Европын Төв банкнаас мэдэгдсэнээр, үнийн дарамт багасаж, инфляцын төсөөлөл бүх үзүүлэлтээр буурч буй байдал ажиглагдаж байгаа бөгөөд инфляцын төлөв мэдэгдэхүйц сайжирсан ажээ. Гэхдээ цалин нэмэгдсэн хэдий ч өндөр үнэ хэрэглэгчдэд дарамт үзүүлсээр байгааг онцоллоо. Цаашид инфляцын төлөв байдлыг харгалзан шийдвэр гаргана гэж тус банкнаас мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.