ХЭҮК-оос сонгуулийн үеэр анхаарах асуудлаар мэдээлэл хийлээ

ХЭҮК-оос сонгуулийн үеэр анхаарах асуудлаар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар зохион байгуулагдахтай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний комиссоос мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд сонгуулийн санал өгөх эрх бүхий иргэд саналаа нууцаар, чөлөөтэй өгөх эрхээ бүрэн эдлүүлэх асуудлаар Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц мэдээлэл өгөв.

Тэрээр “Сонгууль зохион байгуулах үүргийг хуулиар хүлээсэн төрийн байгууллагуудтай ХЭҮК хамтран ажиллаж, тодорхой зөвлөмж чиглэл өгч, сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг хийж иржээ.  Иргэдийн сонгох, сонгогдох эрх болон сонгуулийн үед анхаарах асуудлаар Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн улс төрийн 22 намтай 2024 оны эхэнд уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хүний эрхийн асуудлыг тусгайлан тусгаж оруулахыг зөвлөмж болгосон. Энэ хүрээнд Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын тухай тойм мэдээллийг улс төрийн намуудад хүргэсэн. Түүнчлэн нийт улс төрийн намууд, сонгогчдод хандсан уриалга, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд хүргэсэн байна.

Өнөөдөр болж байгаа зөөврийн хайрцагаар санал авах ажиллагаанд ХЭҮК-оос хяналт тавьж, мониторинг хийж байна.

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр Цагдаагийн байгууллагап 2569 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэл ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 182, зөрчлийн шинжтэй 2387 гомдол, мэдээлэл байсан. Тухайлбал бэлэн мөнгө, эд зүйл тараасан 27, нэр төр, алдар хүнд гутаасан, худал мэдээлэл тараасан 63, самбар алдсан, самбар гутаасан гэх мэт цөөнгүй гэмт хэрэг бүртгэгдэж байжээ. Мөн Сонгуулийн хууль зөрчсөн 1000 гаруй тохиолдол бүртгэгджээ” гэв.

Дараа нь 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр хүний эрхийн анхаарал татсан зарим асуудлын талаар Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар мэдээлэл хийлээ.

Эх сурвалж

https://news.zindaa.mn/4wc8

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гадаад улсад байгаа 9760 хүн сонгуульд саналаа өгчээ 2024-06-25

6-р сарын 27, 28, 29-ны өдрүүдэд архи согтууруулах ундаа худалдахгүй. 2024-06-25

Хандив, зарцуулалтын явцын тайлангаа аудитын байгууллагад хүргүүлнэ 2024-06-25

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орно 2024-06-25

Баяр наадмын тасалбарыг 7-р сарын 1-нээс худалдаална 2024-06-26

ХЭҮК-оос сонгуулийн үеэр анхаарах асуудлаар мэдээлэл хийлээ 2024-06-27

Гадаадад байгаа сонгогчид зөвхөн нам сонгох тухай мэдээллийг аваагүй байна. 2024-06-27

Буйр нуураас хясаа түүж бэлтгэхийг хориглоно 2024-06-27

ШӨХТГ: Эхний хагас жилд 154 иргэний 52.874.000 төгрөгийн хохирол барагдуулав 2024-06-27

Үндэсний үйлдвэрлэгчид Узбекистан болон Төв Азийн орнуудын зах зээлд нэвтрэх боломж эрс нэмэгдлээ 2024-06-27

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт гар тооллого явуулна. 2024-06-27