УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт гар тооллого явуулна.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт гар тооллого явуулна.

Тодруулбал, санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнг гар тооллогоор баталгаажуулах юм. Саналын хуудсыг гараар тоолох ажиллагааг санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн тоо, саналын хуудасны зарцуулалтын тооцоог ажиглагч, оролцогчдод мэдээлсний дараа нэн даруй эхлүүлж, завсаргүйгээр явуулна. Ингэхдээ саналын хайрцгаас саналын хуудсыг нэг нэгээр нь гаргаж, саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг ажиглагчдад ил тод харуулж, нэр дэвшигч, нам эвсэл бүрийн авсан санал бүрийг уншиж танилцуулах аж.

Өмнөх сонгуулиудаар сонгогдсон хэсэгт хяналтын тооллого явуулахад санал тоолох төхөөрөмж, гар тооллогын дүн зөрсөн удаагүй. Саналын хуудсыг гараар тоолох үйл ажиллагаа ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага, сонгогчдын төлөөлөлд нээлттэй гэж СЕХ-ноос мэдээллээ.

Эх сурвалж https://montsame.mn/mn/read/346669

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХЭҮК-оос сонгуулийн үеэр анхаарах асуудлаар мэдээлэл хийлээ 2024-06-27

Гадаадад байгаа сонгогчид зөвхөн нам сонгох тухай мэдээллийг аваагүй байна. 2024-06-27

Буйр нуураас хясаа түүж бэлтгэхийг хориглоно 2024-06-27

ШӨХТГ: Эхний хагас жилд 154 иргэний 52.874.000 төгрөгийн хохирол барагдуулав 2024-06-27

Үндэсний үйлдвэрлэгчид Узбекистан болон Төв Азийн орнуудын зах зээлд нэвтрэх боломж эрс нэмэгдлээ 2024-06-27

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт гар тооллого явуулна. 2024-06-27

Сонгуульдаа хариуцлагатай, идэвхтэй оролцохыг уриалж байна. 2024-06-27

28, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. 2024-06-27

Төрийн банкны харилцагчид БНСУ-ын 70-н эмнэлгээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо 2024-06-27

“Хү” хамтлагийн тоглолтын "VIP" тасалбар хоёр сая төгрөгийн үнэтэй 2024-06-27

Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 2024-06-28