Жүжигчин Мүн Жи Юүн таалал төгсжээ

Жүжигчин Мүн Жи Юүн таалал төгсжээ

“Хүндийн өргөлтийн тамирчин Ким Бүк Жу” киногоор нь сайн мэдэх  жүжигчин Мүн Жи Юүн 36 насандаа таалал төгсжээ.

Тодруулбал, түүнийг өчигдөр орой /2020.03.18/ 20цаг 56 минутад цочмог сепсисийн улмаас нас барсан гэж тогтоосон байна. Түүний агентлагийн зүгээс нас барсныг нь баталсан бөгөөд  энэ сарын 16-нд хоолой нь өвдөж эмнэлэгт хэвтсэн боловч гэнэт сепсис болж ухаан алдаж унасан гэж мэдэгджээ.

Талийгаачийн гэр бүлийнхэн коронавирусийн тархалтын үед шүтэн бишрэгчдийг нь оршуулгын ёслолд ирэхгүй байхыг хүсжээ.

ЭХ СУРВАЛЖ: koreaboo.com

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.