12 ордын 7 хоногийн зурхайг танилцуулж байна. 2024/07/29 - 2024/08/04/
Хонь: Долоо хоногийн эхээр аав ээжийн энэрэл хайр, гэр бүл, үр хүүхдийн инээд хөөрөөр бялхаж, таныг аз жаргалтай болгоно. Хүүхдүүдтэйгээ харилцан ярилцсанаар хүүхэд насны дурсамжийг тань сэргээнэ. Таныг сэтгэл санааны өрнөлт хүлээж байх боловч та тодорхой бус зүйлийг барьж авах, бусдын өмнүүр орж эрсдэлтэй алхамд өөрийгөө золих хэрэггүй. Амархан сульдаж ядрах, сэтгэлийн хатгүй байх зэрэг нь эрүүл мэндийг тань хохироож мэднэ. Долоо хоногийн дундуур ажил, амьдралаа бүхий л талаар тэнцвэртэй байхад анхаарахгүй бол хувийн амьдрал тань орхигдож байгааг анзаарахгүй байх. Хувийн амьдралд тань нэлээд өөрчлөлт орж болзошгүй. Таны сэтгэх бодох чадвар, өөдрөг үзэл тань урагш тэмүүлэхэд ихээхэн түлхэц болно. Орлого орох эсвэл цалин урамшуулал хүртэх магадлалтай. Долоо хоногийн сүүлээр илүү тэвчээртэй байхыг зөвлөж байна. Мэргэжлийн хүрээнд ахиц дэвшил гарахгүй тул эрч хүч, хайран цагаа дэмий үрээд хэрэггүй. Эд хөрөнгөтэйгөө болгоомжтой харьцаарай. Бие өвдөж тавгүйтвэл цаг алдаж алгууралгүй эмчид ханд. Энэ үед уламжлалт эмчилгээ хэрэглэхэд гэмгүй.
Үхэр: Энэ долоо хоногт богино хугацаанд ашгаа өгч болохуйц бизнесийн санаа орж ирэх ч хамгийн ойрын хүн тань дэмжихгүйд сэтгэл гонсойж магадгүй. Хайртай хүний тань хувьд хийж болох хамгийн үр дүнтэй зүйлийг хэн нэгний буруутай үйлдлээс болж бүтэхгүйд хүргэнэ. Хувийн амьдрал сэтгэл хангалуун бүтэмжтэй байна. Үр хүүхдүүддээ анхаарал хандуулж тэднийг сонсох цаг гаргаарай. Амьдрал ажилдаа түүртэж дэргэдээ байгаа хүндээ бухимдлаа гаргах нь орчны уур амьсгалыг эвдэхэд хүргэнэ. Урам зориг эрч хүчээ дээшлүүлэхийн тулд амралт, тайвшрал хэрэгтэй. Ашиг орлого орж ирэх, шагнал авах, гэнэтийн бэлэг авах зэргээр маш таатай үйл явдлууд өрнөнө. Бүхий л саад бэрхшээлийг давж амжилт олохын тулд аль болох тайван байдлаа хадгалахыг зөвлөж байна. Ирээдүйд хэн байх, ямар хэмжээнд очсон байх нь одоогийн ажилдаа хандах хандлагаас болон хувь хүний хөгжлөөс шууд хамаарах учир сайн мэрийх хэрэгтэй. Таны өрсөлдөгч сэтгэлд тань нийцдэггүй, таарамж муутай байсан ч түүний ажиллах ур чадвар, мэргэжлийн онцлог зэргээс цаг ямагт суралцахыг зөвлөж байна. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж гэр бүл ойр дотнын хүмүүстээ үлгэр жишээ бол. Өндөр настай хүмүүс бие биедээ анхаарал халамж тавьж үр хүүхдүүдтэйгээ хөгжилдөхийг хүснэ.
Ихэр: Энэ долоо хоногт гэрээ хэлэлцээр байгуулах, санхүүгийн асуудал шийдвэрлэхэд болгоомжтой байхыг сануулж байна. Уур бухимдлаас болж таагүй байдалд хүрч болзошгүй тул өөрт хамааралгүй болон сэтгэлд хүрэхгүй зүйл, таарамж муутай хүмүүсээс хол байсан нь дээр. Хамтран ажилладаг хүнээс таагүй үг үйлдэл анзаарч урам хугарах магадлалтай. Олон нийттэй харилцдаг хүмүүсийн хувьд ачаалал ихтэй байна. Ямар нэгэн үйл ажиллагаа таны ажлын цаг уртасгаж, ар гэртээ тавих анхаарал суларна. Худалдан авалт том жижгээс үл хамааран бага зэргийн алдагдалд хүргэж болзошгүй. Болчимгүй үйлдэл хийхээс зайлсхий. Бусад хүмүүсийг дүгнэхэд хэцүү байх болно. Тааламжгүй асуудлаас болоод сэтгэл санаа тань хоёрдмол байна. Захирч тушаасан байдлаар бусадтай харьцах хэрэггүй. Энэ бүхэн тань гэр бүлийн уур амьсгалыг орвонгоор нь өөрчилж магадгүй. Гэр бүлийн харилцаа ялихгүй зүйлээс зөрчилд хүрч болзошгүй. Эрч хүчтэй, аз жаргалтай байдлаа хадгалж чадвал иймэрхүү хүндрэл удаан хугацаанд үргэлжлэхгүй байх. Аливаа зүйлийг зөв өнцгөөс, болж бүтэх талыг нь түрүүлж харж чадвал саад бэрхшээл үл анзаарагдана гэдгийг санаарай.
Мэлхий: Энэ долоо хоногт үргүй зардал гаргахаас урьдчилан сэргийл. Элдэв хэл аманд өртөх, муу муухай худал хуурмагт хутгалдах магадлал өндөр тул болгоомжлох хэрэгтэй. Ихэнх хүмүүс хариуцлагатай байдлыг эрхэмлэн мэрийх болно. Гэвч бүхнийг өөрийн болгох гэж оролддог зангаасаа татгалзах хэрэгтэй. Таны эргэн тойронд эмх замбараагүй, үймээн шуугиан ихтэй байгаа бол зөрчил тэмцэл гарах болно. Эерэг сайн сайхныг урин дуудаж, эрч хүчээ нөхөх арга хэмжээ ав. Буруу зуршлаа аль болох сайн хянаарай. Биеэ буруу авч явж байгаа нь гэр бүл болон ойр дотнын хүмүүсийн санааг ихээхэн зовооно. Хүнд хэцүү бодлоо цэгцэлж, амьдралын төлөө тэмцэх цаг нэгэнт ирсэн байна. Найз нөхөд болон бусад хүмүүстэй харьцах харьцааг хүндрүүлж мэдэхээр зарим нэг мэдээлэл хүлээн авна. Хэт их хүсэл мөрөөдөл тань мэдрэлийн ядаргаанд оруулж болзошгүй. Бүх харилцаа нь эмзэг байх тул болгоомжтой хандахыг зөвлөж байна. Томоохон эрсдэл хүлээх боловч зэрэг ямар нэгэн азтай явдал тохиолдоно. Мөнгө санхүүгийн хувьд тодорхой хэмжээгээр ахиц дэвшил гарна. Таны хичээл зүтгэл гаргаж олон хоног нойр хоолоо умартаж хийсэн ажил тань эхнээсээ үр өгөөжөө өгч эхэлнэ.
Арслан: Долоо хоногийн эхээр хувийн амьдралд асуудал гарахгүй боловч гэнэт үүссэн нөхцөл байдал нь таагүй байдлаар эргэж магадгүй. Гэсэн хэдий ч таны амжилтад онцгой нөлөө үзүүлэхгүй гэдэгт итгээрэй. Тухайн нөхцөл байдалдаа зөв дүгнэлт хийж, бодсон төлөвлөсөн зүйлээ ажил хэрэг болгох тал дээр дорвитой арга хэмжээ аваарай. Хувийн амьдралд азтай учрал тохионо. Олсон туршлагаа бусадтай хуваалцахаас бүү татгалзаарай. Харин долоо хоногийн дундуур ур чадвараа ил гаргаж, олон хүнд таниулах боломж гарч ирнэ. Ажилладаг салбарынхаа тэргүүлэх зэргийн хүмүүстээ уулзаж, ярилцах боломж тохионо. Юу хийх гэж байгаагаа сайн ойлгоогүй байж эхлэх нь алсдаа эрсдэл дагуулна. Аюултай төөрөгдөл болон хий зүйлд итгэхээс болгоомжил. Долоо хоногийн сүүлээр ар гэрт ажил ундарч, хол ойроос ирэх зочдыг угтаж авах бололтой. Гэр орны болон үр хүүхдүүдтэй холбоотой асуудлуудад нэлээд их хэмжээний эд материал болон мөнгө төгрөг зарцуулж магадгүй. Олон ажлын ард гарч, хүч чадлаа мэдэрнэ. Оюуны бүтээл туурвидаг хүмүүс алдартай эрдэмтэн мэргэдийн айлдварыг сонсоход илүүдэхгүй. Амралтын өдөр хөл хөдөлгөөн ихтэй, ачаалалтай болж өнгөрнө.
Охин: Энэ долоо хоногт огт өөр салбарт хүч үзэхээр зориглож магадгүй. Цаг үргэлж өөрийгөө муу сөрөг нөлөөнөөс хамгаалж, хэл ам хэрүүл шуугианаас зайлсхийхийг зөвлөж байна. Хэт ачаалалтай ажилласнаас болж мэдрэлийн ядаргаа тусаж магадгүй. Чухал бичиг баримттай холбоотой ажлаас хол хөндий байхыг зөвлөж байна. Санхүүгийн хувьд ямар нэгэн уналт, алдагдал гарч магадгүй. Амьдралд гарч ирэх сайн муу бүхий л өөрчлөлтөд бэлэн байхыг зөвлөж байна. Ихэнх хүмүүст алдар нэрд хүрэх, наргиж цэнгэх, хөгжилдөх хүсэл төрнө. Ирээдүйгээ урьдчилан харж байгаа мэт зөн билгийн өндөр мэдрэмж нь таныг ажлын амжилтад нөлөөлж бүхнийг даван туулахад тусална. Таны идэвхгүй байдлаас болж бусад ойр дотнын хүмүүсийн ажил хойш татагдаж, тэр хирээр төлөвлөж байсан зүйлүүд бүтэхгүйд хүрч мэднэ. Биеийн хүчний ажил болон дасгал сургуулилт хийх нь таныг үлбэгэр, сул дорой байдлаас гарахад ихээхэн туслах болно. Бодит байдлаа хүлээж авах сэтгэлийн хаттай, тэнхээтэй байгаарай. Харин долоо хоногийн сүүл рүү таны авьяас билэг олон хүний анхаарлыг татаж, уран сэтгэмжээрээ нэр хүндээ өсгөнө. Үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс зах зээлд өрсөлдөх сайн бүтээгдэхүүн гаргах томоохон боломж гарч ирнэ. Олдсон боломжоо салхинд тавьж хийсгэж болохгүй.
Жинлүүр: Энэ долоо хоногт санхүүгийн асуудлууд гарч ирнэ. Энэ нь таны тайван байдлыг алдагдуулна. Нөхцөл байдлыг буруу үнэлсэн ч өөрийн үйлдлийн зөв бурууг батлах гэсний хэрэггүй. Эхлүүлсэн ажил хэрэг тань бүтэл муутай байх нь таны сэтгэлийг гонсойлгож мэдэх ч одоо үргэлжилж буй ажлынхаа үр дүнг үзэж ашиг орлогыг нь хүртэх болно. Таны төлөвлөсөн ажил бүтэмжтэй байж амжилтад ойртож байгаа ч ажил ажил гэсээр ар гэрээ орхигдуулсны шанг хатуухан барих магадлал өндөр байгаа тул гэр бүл үр хүүхдэдээ цаг гаргаж сонсох шаардлагатай. Долоо хоногийн дунд үеэс хойш эрч хүчийг нэмэгдүүлэх арга олох хэрэгтэй. Эрч хүчтэй, оюун ухаан саруул байвал аливаа ажил хэргийг явуулахад саад бэрхшээл үл гарна. Өөртөө итгэлтэй бай. Бүхий л зүйлд эмх цэгц, дэс дараалал хэрэгтэй гэдгийг санаарай. Хэн нэгэн хүний буруу нөлөөнд автахгүй байхыг хичээгээрэй. Томоохон хэмжээний төлөвлөгөө зохиох эсвэл шинэ ажил эхлүүлэх зэрэгт таатай байна. Харин ажил хэргийн уулзалт нь хүсэн хүлээж байсан үр дүнг тань авчрахгүй байж мэднэ. Зарим нөхцөл байдлаас болж сэтгэл санааны байдлаа муутгахгүй байх хэрэгтэй. Ажил хэргээ өргөжүүлэх, амжилт олох гарц хайх зэргээр хувийн уулзалт зохион байгуулж магадгүй. Нөлөө бүхий хүний анхааралд өртөх боломжтой үе.
Хилэнц: Долоо хоногийн эхээр од эрхэс таныг ивээлдээ авна. Авьяас чадвараа нээн илрүүлж, хийсэн ажлаараа бүгдэд гайхуулна. Хайртай хосуудын дунд бага зэргийн маргаан үүсэх ч таны тэвчээртэй зан, хүлээцтэй байдал харилцааг эвлэрлийн замд нь буцаан оруулна. Амьдралын эрч хүч дээд цэгтээ байгаа тул таны дур булаам байдал, сэтгэл санаа нэлээд өндөр байна. Долоо хоногийн дундуур үл хөдлөх хөрөнгө худалдан авах, санхүүгийн аливаа тайлан тооцоо хийхэд тохиромжтой үе. Эргэн тойрныхондоо чин сэтгэлээсээ ханддаг, сайхан зан тань ажил амьдралдаа амжилт олоход гол түлхэц болно. Энэ үед элдэв муу муухай зүйл бодож, түүнийгээ болох юм шиг төсөөлөх хэрэггүй. Үргэлж эерэг зөв бодолтой яваарай. Шийдэхэд төвөгтэй ажлаа ганцаар хийх гэлгүй хамт олны дэмээр хийхийг хичээ. Үр дүн нь эерэг байх болно. Харин долоо хоногийн сүүлээр амьдралыг тань тэтгэгч гол хүчин зүйл болсон зүйлд илүү их хүчин чармайлт гаргахыг од эрхэс зөвлөж байна. Ингэж байж эерэг таатай үр дүнг үзэх болно. Үр ашигтай, эрүүл хүнс хэрэглэх нь чухал үе байна. Үр хүүхдээ багаас нь ажилд сургах нь амьдрал дээр гараад ямар ч асуудал тулгарсан барьц алдахгүй болгох юм. Холын хүнээс чихэнд чимэгтэй сайхан мэдээ сонсож магадгүй.
Нум: Энэ долоо хоногт албан тушаал ахих, шагнал авах зэрэг нь бүтэхгүй талдаа байна. Сэтгэл санаа тавгүйрхүүлж, ажилдаа сэтгэл хангалуун бус, үр дүндээ хүрээгүй мэт сэтгэгдэл төрнө. Яаран эхлүүлсэн ажил нь түр зуурынх байх тул бодох хугацаа, дүгнэлт хийх боломжийг өөртөө олгоорой. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст таатай үе. Шинэ бүтээлээ амжилттай дуусгаж, олон нийтэд хүндлэгдэнэ. Эмх цэгцтэй байдал, ухаалаг, шулуун шударга зангаараа амжилтыг саадгүй олох чадвартай байна. Үзэл бодол нийлэхгүй, хувиа хичээсэн зантай хүмүүсээс эртхэн зайгаа барьсан нь дээр. Таагүй харилцаа удаан хугацаанд засаж болохооргүй саад учруулж болзошгүй. Санхүүгийн аливаа боломж нь хүсэхэд л хүрээд ирдэг зүйл биш тул та олдсон боломж бүрээ зөв, хангалттай ашиглахыг зөвлөж байна. Хүрээлэн буй орчинтойгоо ойр байх, байгальд ээлтэй ямар нэгэн зүйл хийх зэргээр эерэг байр сууринаас хандах хэрэгтэй болно. Та амьдралдаа олон өөрчлөлтийг хийхийг хүснэ. Гэвч энэ нь санаснаар болохгүй. Өөрийн санааг хэрэгжүүлэх гэж нэг хэсэг улайран зүтгэх ч уужуу ухаанаар бодож үзээрэй.
Матар: Энэ долоо хоногт гэнэт ирсэн мэдээ нь таны төлөвлөгөөг өөрчилж магадгүй. Аливаад хүлээцтэй байж ажиглалт хийх замаар асуудалд нухацтай хандахыг зөвлөж байна. Амжилтын гол үндэс нь өндөр мэдлэгтэй, сайн чадвар эзэмшсэн байх явдал юм. Ажлаас хөндийрөхгүй, толгой өөд татах завгүй идэвхтэй ажиллана. Хэн нэгэнд өглөгтэй эсвэл авлагатай бол түүнийгээ цэгцлэх, эцэг эх ойр дотнынхондоо туслах шаардлага гарах зэрэг мөнгөтэй холбоотой асуудлууд гарна. Дээд албан тушаалтанд санал тавих, хүсэлт гаргах зэрэгт тань эелдэг, энэрэнгүй хандах бололтой. Шүүх цагдаагийн байгууллагатай холбоотой асуудал хор уршиг дагуулахгүй. Таныг аз ивээнэ. Аливаа таагүй зүйлс танаас холуур байх болно. Ажил хэргийн үйл явц хурдацтай, амжилттай байх боловч эд материалтай холбоотой асуудалд няхуур, хянамгай хандаарай. Гэр бүл эвтэй найртай, итгэлцэл дүүрэн байна. Та санхүүгийн боломж бололцоо сайн биш байсан ч томоохон худалдан авалт нь гэр бүлийг аз жаргалтай болгоно. Энэ үед амьдралдаа нэлээд том хөрөнгө оруулалт хийх болно. Гэхдээ эргэлзээтэй, шийдвэрлэж чадахгүй байгаа наймаа арилжаагаа заавал хийх гэсний хэрэггүй. Таны өөдрөг үзэл санаа хөндлөнгөөс ирэх бүхий л сөрөг хандлагуудыг үргээнэ. Харин олны дунд үүссэн маргаан, үл ойлголцлыг зохицуулах гэж хичээсний хэрэггүй.
Хумх: Долоо хоногийн эхээр од гараг таныг ивээж байна. Та өөртөө байж болох бүхий л сайхан боломжуудыг нээж өг. Бусдад сайхан сэтгэлээр хандаж, тэдэнд боломжийн хэрээр туслах нь таныг улам тодруулж хүндлэл хүлээлгэнэ. Эрчүүд хайртай дотнын хүмүүстээ анхаарал халамжаа илүү тавих хэрэгтэй. Хайр дурлалын харилцаа ойлголцол, харилцан яриагаар дүүрэн байна. Долоо хоногийн дундуур албан бичгээ эмхэлж цэгцэл мөн гүйцэтгэсэн ажлаа эргэж хараарай. Таны хянуур ажилдаа сэтгэлээсээ ханддаг байдал тань танд амжилт албан тушаал ахих боломжийг олгох болно. Хийж байгаа бүхнээсээ их ашиг олно гэж зүтгэвэл шуналдаа хөтлөгдсөн ухаангүй нэгэн болж мэдэх юм. Таны зөн билгийн мэдрэмж өндөр байна. Өөрийгөө чагнан дотоод сэтгэл, зөн совингоо дагахад алдахгүй. Харин долоо хоногийн сүүлээр зарим харилцаа холбоо хууран мэхлэлт болон урам хугаралтыг авчирна. Хувь тавилан таны эсрэг байх хэдий ч та бууж өгөх хэрэггүй. Хэрэв танд хүнд хэцүү ажил үүргийг санал болговол зөвшөөрсний хэрэггүй. Учир нь гэнэтийн үйл ажиллагаанаас амжилт бус уналт, алдаа хүлээж байгааг од эрхэс сануулж байна. Аливаа маргаантай асуудалд хэн хэн нь буулт хийх нь хамгийн ухаалаг үйлдэл гэдгийг санаарай.
Загас: Энэ долоо хоногт сайн дурын ажил, идэвхтэй үйлдэл нь эргэн тойрны хүмүүстээ тав тух бэлэглэх болно. Аав ээж үр хүүхдэдээ бэлдсэн гэнэтийн бэлэг тэдэнд маш их таалагдах болно. Албаны ажилд сахилга баттай, хувийн зохион байгуулалтай ханд. Багахан өөрчлөлт хийх төдий амьдралд тань дорвитой өөрчлөлт гарах болно. Таны энерги эрч хүч өндөр, зургаа дахь мэдрэхүй тань дээд цэгтээ хүрсэн байна. Аав ээж, дотнын хүмүүсийн зөвлөгөөг сонсох нь танд эрч хүчийг нэмэх болно. Шинэ ажил нь танилын хүрээгээ нэмэгдүүлэх шаардлага тулгана. Нээлттэй, илэн далангүй яриагаараа ямар ч хүнтэй амархан танилцаж ойлголцоно. Биеийн эрүүл мэнд муудаж магадгүй тул эртнээс өөртөө анхаарал тавь. Эрүүлжүүлж, чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөн тогтмол хий. Уур бухимдлыг өөрөөсөө холдуулж сайн сайхан зүйл бодон тайван байдлыг эрхэмлээрэй. Бие махбод бодсоноос тань эсрэг байх болно. Хийх, бүтээх хүсэл их байвч түүнийгээ биелүүлж чадахгүй тавгүйтсэн байдалтай байх бололтой. Чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхээс гадна дуртай зүйлээ хийж өнгөрүүлээрэй. Хамгийн сайн найздаа гэнэтийн бэлэг барих нь түүнийг баярлуулаад зогсохгүй таны хувьд ч маш сайхан сэтгэл сэргэсэн үйл хэрэг болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.