Алтны үнэ түүхэнд анх удаа 2502,6 долларт хүрчээ

Алтны үнэ түүхэнд анх удаа 2502,6 долларт хүрчээ

Пүрэв гарагийн өглөө унц алтны үнэ түүхэнд анх удаа 2500 доллароос давлаа. Энэ нь АНУ-ын Холбооны нөөц сан бодлогын хүүгээ хэвээр хадгалах шийдвэр гаргасан, мөн геополитикийн эрсдэлүүд нэмэгдсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Нью-Йоркийн Comex биржид өнөө өглөө Москвагийн цагаар 07.39 цагт /Улаанбаатарын цагаар 12.39 цагт/ 12 дугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ 17,2 доллар буюу 0,7 хувиар өсөж 2490,2 долларт хүрчээ. Үүний өмнөхөн хамгийн дээд тал нь 2502,6 долларт хүрч өссөн юм. Мөн 9 дүгээр сард нийлүүлэх нэг унц мөнгөний фьючерс хэлцлийн үнэ 0,43 хувиар өсөж, 29,062 долларт хүрсэн байна.

Лхагва гарагийн орой болсон АНУ-ын Холбооны нөөцийн сангийн ээлжит хуралдаанаар бодлогын хүүг жилийн 5,25-5,5 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргасан нь доллар болон алтны ханшид нөлөөллөө.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний олон улсын сонгон шалгаруулалтад тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулна 2024-07-24

БНСУ-ын усны байгууламжийн экспертүүд Сэлбэ, Дунд голын цэвэрлэгээний үйл явцтай танилцлаа 2024-07-24

Бүгд Найрамдах Франц Улс руу зорчих иргэдийн анхааралд! 2024-07-24

12 ордын 7 хоногийн зурхайг танилцуулж байна. 2024/07/29 - 2024/08/04/ 2024-07-29

БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин Рэйн Монголд тоглолтоо хийнэ 2024-08-01

Алтны үнэ түүхэнд анх удаа 2502,6 долларт хүрчээ 2024-08-01

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын ТНБД Энтони Блинкен нар албан ёсны хэлэлцээ хийв 2024-08-01

12 ордын долоо хоногийн зурхай /2024/08/05 - 2024/08/11/ 2024-08-05

Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр хална. 2024-08-05

УЛСЫН ОНЦГОЙ КОМИС ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2024-08-05

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2024-08-05