Ц.Баттулга мөнгөн медаль хүртэж, Парисын тэнгэрт төрийн далбаагаа мандууллаа
Паралимпын эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 төрөлд Олон улсын хэмжээний мастер Ц.Баттулга мөнгөн медаль хүртэж, Парисын тэнгэрт төрийн далбаагаа мандууллаа.
“Парис-2024” 17 дахь удаагийн паралимпын наадамд Монгол Улсын шигшээ баг амжилттай өрсөлдсөөр байна. Одоогийн байдлаар, Монголын баг 1 алт, 2 мөнгөн медальтай тэмцээнээ үргэлжлүүлж буй. Тус наадамд манай улсаас зургаан төрөлд 12 тамирчин оролцохоор болсон юм.
Тамирчдын нэрс:
Пара хөнгөн атлетик, F40 ангиллын бөөрөнцөг түлхэлтэд Ц.Баттулга,
Пара хөнгөн атлетик, T53 ангиллын 100 метрийн тэргэнцэртэй гүйлтэд П.Энхманлай,
Пара жүдо бөх, +90 кг-ын жинд Д.Ганбат,
Пара жүдо бөх, 48 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ,
Пара жүдо бөх, -70 кг-ын жинд Л.Туруунаа,
Пара жүдо бөх, -90 кг-ын жинд Б.Баттөгс,
Пара пауэрлифтинг, -107 кг-ын жинд Э.Содномпилжээ,
Пара усанд сэлэлтийн S6, SB5, SM6 ангиллын 50 метрийн өврөөр даллах сэлэлт, 100 метрийн араар даллах сэлэлтэд Х.Номуун,
Пара байт харваа Д.Сэлэнгээ,
Пара байт харваа Б.Оюун-Эрдэнэ,
Пара таеквондо, 63 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ,
Пара таеквондо, 52 кг-ын жинд У.Сүрэнжав нар юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.