П.Наранбаяр; Багш нарыг гэр бүлээ тэжээж хүрэхүйц орлоготой болгохыг зорих болно
2024-2025 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулж Боловсролын сайд П.Наранбаяр нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагч, эцэг эхчүүдэд хандаж мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр мэндчилгээндээ "Боловсролын байгууллагын багш ажилтнуудын цалинг тууштай нэмнэ.Гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан урамшууллын тогтолцоог Монголын багш нарын их хурлаас гаргасан шийдвэрийн дагуу өөрийн үнэлгээ, сургуулийн дотоод үнэлгээгээр тооцсон, нүсэр бус төсөр шийдэлтэй болгох, бодит байдалд илүү ойр болгохын төлөө ажиллана. Өнгөрсөн оны гүйцэтгэлийн үнэлгээнээс харахад, нийт багш нарын 52.6 хувь нь "Сайн" үнэлгээтэйгээр урамшуулал авсан бол энэ жил 57 хувь нь урамшуулал авахаар байна. Бид бүх багш нарыг гэр бүлээ тэжээж хүрэхүйц орлоготой болгохыг зорих болно" хэмээсэн юм.
Түүнчлэн тэрбээр "Хөгжсөн багш бол Монголын баялаг" гэж үзэж байна. Тиймээс багшийн хөгжилд онцгой анхаарч байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ энэ хүрээндээ багш нарыг гадаад дотоодод сургах, магистр цолонд хүргэх, тэр дундаа 2000 англи хэлний багшийг хилийн чанадад ойрын хугацаанд сургахаар төлөвлөж байгаагаа хэлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.