Паратаеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, “Парис-2024” Зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон шигшээ багийн багш, тамирчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Хөдөлмөрийн баатар цолыг:
Монгол Улсад орчин цагийн биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, олимпын наадамд оролцож эхэлсний 60 жил, паралимпын наадамд оролцож эхэлсний 24 жилийн ойг тохиолдуулан, “Парис-2024” зуны паралимпын наадмын паратаеквондогийн төрөлд алтан медаль хүртэж, гарамгай амжилт гарган, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Уламбаярын Сүрэнжавт хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Гавьяат тамирчин цолыг:
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” олимпын наадмын мөнгөн медальт Бавуудоржийн Баасанхүү,
Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо, Үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт Цэгмэдийн Баттулга,
Гавьяат дасгалжуулагч цолыг:
Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Наранчимэгийн Эрдэнэбаатар,
Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Доржжанцангийн Батнасан,
Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашдэндэвийн Махашири,
Сүхбаатарын одонгоор:
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,”Парис-2024″ паралимпын наадмын мөнгөн медальт Энхбаярын Содномпилжээ,
Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт Ганбатын Болор-Эрдэнэ,
Гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашийн Баттулга,
Гавьяат тамирчин, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Мөнхбаатарын Бундмаа,
Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Даваагийн Нямхүү,
Гавьяат тамирчин, Хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цэрэнгийн Раднаа,
Алтан гадас одонгоор:
Үндэсний шигшээ багийн тамирчин, Паралимпын усанд сэлэлтийн тамирчин Хүрэлийн Номуун нарыг шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд спортын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.