БНСУ-ын виз найдвартай гаргана гэх зараар 170 гаруй хүнийг залилжээ

БНСУ-ын виз найдвартай гаргана гэх зараар 170 гаруй хүнийг залилжээ

Сүүлийн жилүүдэд иргэдийн гадаадад аялах, суралцах, ажиллаж амьдрах сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор залилангийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон. Иргэд гадаад улсыг зорихоор эд хөрөнгөө барьцаанд тавьж, бусдаас зээл, тусламж авч  “Виз найдвартай гаргана” гэх заранд итгэж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор байна.

Тодруулбал Улаанбаатарт оршин суух хаягтай иргэн У нь “БНСУ-д виз гаргадаг хүн байна урьдчилгаа 4 сая төгрөг шилжүүлээд найдвартай виз гаргана” гэж олон удаагийн үйлдлээр 170 гаруй иргэнийг залилсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тиймээс иргэд та бүхэн бусдад залилуулж, эдийн засаг, цаг хугацаагаар хохирохоос урьдчилан сэргийлж, аливаа үйлдэл хийхээсээ өмнө сайтар нягтлахыг анхаарна уу.

Ямар ч төрлийн гэрчилгээ, виз, үнэмлэхийг хувь хүн гаргадаггүй болохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: ЦЕГ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2024-09-11

Паратаеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-09-13

ЕХ-ноос Монгол Улсад суух Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа 2024-09-13

БНСУ-тай байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн гурав дахь шатны хэлэлцээ болж байна 2024-09-13

Матрууд гэрээ хэлцэл хийхэд тохиромжтой. /2024.09.13/ 2024-09-13

БНСУ-ын виз найдвартай гаргана гэх зараар 170 гаруй хүнийг залилжээ 2024-09-13

Монголбанк, ЦЕГ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2024-09-13

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2024-09-13

Номын баяр Д.Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхэлж байна. 2024-09-13

Цагдаагийн 3 алба хаагчдыг мөргөж гэмтээжээ 2024-09-13

Алтны үнэ 2024 он гарснаас хойш 20 гаруй хувиар өссөн. 2024-09-13