Ойрх Дорнодын бүс нутгаар зорчихдоо анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөлөө.

Ойрх Дорнодын бүс нутгаар зорчихдоо  анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөлөө.

Манай улсын иргэд Ойрх Дорнодын бүс нутгаар зорчихдоо нөхцөл байдлыг урьдчилан сайтар судалж, анхаарал сэрэмжтэй байхыг ГХЯ-наас зөвлөлөө.

Израил Улсад манай улсын 80 гаруй иргэн оршин сууж байгаа бөгөөд ГХЯ болон Анкара дахь ЭСЯ-наас тус улсад байгаа иргэдтэйгээ холбоотой ажиллаж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа аж. Монгол Улсын иргэд яаралтай туслалцаа дэмжлэг хэрэгтэй болсон тохиолдолд ГХЯ-ны +97683042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан, Анкара дахь ЭСЯ-ны +905340128408 /WhatsApp/ дугаарын шуурхай утас, ankara@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдохыг зөвлөв.

Тус бүс нутагт байгаа Монгол Улсын иргэн Танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болсон тохиолдолд:  

  • ГХЯ-ны +97683042222 дугаарын шуурхай утас;
  • consul@mfa.gov.mn цахим шуудан;
  • Анкара дахь ЭСЯ-ны +905340128408 /WhatsApp/ дугаарын шуурхай утас;
  • ankara@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдохыг зөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.