“Эрүүл мэндийн салбарын 7 хоног” эхэллээ
Эрүүл мэндийн сайдын санаачилгаар “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” уриан дор “Эрүүл мэндийн салбарын 7 хоног” арга хэмжээ эхэллээ. Энэ хүрээнд энэ сарын 17, 18, 19-нд салбарын удирдах ажилтны зөвлөгөөн, Эмч нарын VII их хурал, Багийн эмч нарын уулзалт зохион байгуулах юм.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, салбарын удирдах ажилтнуудыг нэгдсэн мэдээллээр ханган эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, тэдний санал, санаачилгыг дэмжин шийдвэрлэх арга замыг тодорхойлно.
УИХ, Засгийн газрын төлөөлөл, ЭМЯ, яамны харьяа байгууллага, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, үндэсний төвүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдийн удирдлага, эмч, мэргэжилтнүүд дээрх үйл ажиллагаанд оролцох юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.