СХД-ийн 20 дугаар хороонд хүүхдийн амбулаторийн эмнэлгийг ашиглалтад орууллаа

СХД-ийн 20 дугаар хороонд хүүхдийн амбулаторийн эмнэлгийг ашиглалтад орууллаа

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 10 ортой хүүхдийн амбулаторийн эмнэлгийн барилгыг ашиглалтад орууллаа.

Эмнэлгийн үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлүүлэх юм. Эмнэлгийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Тус эмнэлэг нийт 582.98 ам метр талбайтай бөгөөд 41 өрөө болон өдрөөр эмчлүүлэх 10 орноос бүрдсэн зохион байгуулалттай. Мөн хүүхдийн амбулаторийн эмнэлгийг Хятад улсын Энхтайваны нийгэмлэгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна.

Хотын дарга Х.Нямбаатар, “Бид “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээ болон сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт бусад төрлийн үйлчилгээг 20 минутад авдаг стандарт руу шилжих хүрээнд хот төлөвлөлтийн цогц шийдэлтэй “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж, бүтээн байгуулалтуудыг хийж эхлээд буй. Тодруулбал, өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд буюу хүмүүсийн хэлж заншсанаар Нефть орчимд хүүхдийн амбулаторийг ашиглалтад орууллаа. Мөн нефтэд мөсөн спортын ордны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Олон жилийн өмнө энэ хавь нефтийн буюу үйлдвэрийн бүс байсан. Харин одоо хэдийн хүн ам төвлөрсөн суурьшлын бүс болсон. Иймд тус орчимд нийгэм, соёл, спортын байгууламжууд барьж байгуулж байна. Энэ хэрээр нефть орчмын суурьшлын бүс дэх айл өрхүүдийн газар, өмчийн үнэлгээ өсөж байгаа. Цаашид нефть орчимд жишиг төлөвлөлт хийхээр ажиллаж байна” хэмээв.

Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн захирал Ц.Олонбаяр “Сонгинохайрхан дүүрэг нийт 153 мянган хүүхэдтэй. Тэдгээрийн эрүүл мэндийн үйлчилгээг манай эмнэлэг дангаар үзүүлдэг. Мөн тус хорооны хүүхдүүд хорооноосоо хол байрладаг Баянгол дүүргийн 20 дугаар хороонд очиж үзүүлдэг байсан бол одоо харьяа хороондоо эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой боллоо" гэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлийн 385 жилийн ойн барилдаанд болно 2024-10-25

БНСУ-д "Монгол гэр бүл" өдөрлөг болов 2024-10-28

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих ангиас захидал илгээжээ 2024-10-28

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2024-10-28

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийв 2024-10-30

СХД-ийн 20 дугаар хороонд хүүхдийн амбулаторийн эмнэлгийг ашиглалтад орууллаа 2024-10-31

Орон нутгийн замд зорчих тохиолдолд дараах зүйлсийг анхаарна уу. 2024-10-31

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ 2024-11-01

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ 2024-11-02

The MongolZ баг “Thunderpick World Championship 2024” тэмцээнд түрүүлж $500,000-ийн эзэд боллоо 2024-11-04

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гурван шилжилтийг “Huawei” компанитай хамтарч хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгууллаа 2024-11-05