Нийслэлийн 385 жилийн ойн барилдаанд болно

Нийслэлийн 385 жилийн ойн барилдаанд болно

Нийслэлийн 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан энэ сарын 27-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Тус барилдаанд зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд маргааш орой хаах юм. Барилдаанд улсын аварга О.Хангай, арслан Ц.Бямба-Отгон, заан Б.Серик, М.Лхагвагэрэл, начин Д.Амарсайхан нар одоогийн байдлаар бүртгүүлжээ.

Нийслэлийн өдөрт зориулсан уламжлалт барилдааны анх 1994 оноос зохион байгуулж, дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэж байв. Энэ барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ тав, улсын аварга Д.Сумъяабазар хоёр түрүүлсэн байна. Барилдаанд улсын заанаас доош цолтой ганцхан бөх түрүүлсэн  начин Ч.Батчулуун аж.

Харин 2018 оны нийслэлийн өдөрт зориулсан барилдааныг улсын цолгүй бөхчүүдийн дунд зохион байгуулахад аймгийн арслан Э.Баасанжав түрүүлж байсан юм. Энэхүү барилдаан 2021 онд коронавирусын цар тахлын улмаас өнжсөн билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.